Чингэлтэй дүүргийн Засаг дарга АТГ-т шалгагдаж байна гэв

337

 

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга АТГ-т шалгагдаж байна гэв

 

Авилгатай тэмцэх газраас Засаг даргын нөөц санхүүг зориулалтын бус зүйлд болон хэрэгцээ шаардлагагүй зүйлд зарцуулах үйлдэл хавтгайрах шинжтэй байгаад анхаарал хандуулан ажиллаж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Засгийн газрын нөөц хөрөнгөөс шагнал урамшууллын чиглэлээр 30.8 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хийсэн гэрээний гүйцэтгэл болон уран сайхны кино бүтээх зардалд 77.5 сая төгрөг, бусад 10 удаагын урсгал зардалд 46.4 сая төгрөг зарцуулжээ. Энэ асуудлыг АТГ-аас нарийвчлан хянан шалгаж байгаа гэв.

 

Мөн ИНЕГ-ын алба хаагч, ажилчдад олгож буй орон сууцны хөнгөлөлт урамшуулал хууль зөрчиж байгаа талаар АТГ-аас анхааруулж, зөрчлийг дахин гаргахгүй байхыг зөвлөсөн. Гэвч өнгөрсөн онд ИНЕГ-аас 1.4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэгт зарцуулсан байжээ. Хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй байгаа бөгөөд тухайн зөрчил дахин давтагдсаар байгаа гэсэн юм.

ИНЕГ-ийн орон сууцны дэмжлэг үзүүлж буй алба хаагч нар тухайн байгууллагын үндсэн ажилчид бус Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан О,М нар байсан бөгөөд тэдгээрт 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгосон аж. Уг үйлдэл нь Авилгын эсрэг хуулийн долоо дугаар зүйл заалтыг зөрчсөн хэрэг хэмээн АТГ-аас шалган ажиллаж буй гэв.

 
Эх сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: Т.Номун 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>