ОУВС: Монгол Улсад 36 сая ам.долларын санхүүжилт нэмж олгоно

25

 

 

ОУВС: Монгол Улсад 36 сая ам.долларын санхүүжилт нэмж олгоно

 

Олон Улсын Валютын Сан /ОУВС/-ын Захирлуудын зөвлөл хуралдаж, гурван жилийн хугацаатай "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг хэлэлцэж баталсан талаараа албан ёсны цахим хуудастаа мэдээлсэн байна.

Ингэснээр тус сангаас Монгол Улсад 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгохоор болжээ. Мөн ОУВС-аас гадна донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг үргэлжлүүлэн авах уян хатан нөхцөлтэй боломжийг олгосон байна.

ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс 157.24 сая зээлжих тусгай эрх буюу 217.33 сая ам.долларын санхүүжилтийг аваад буй юм. ОУВС-ын зөвлөл "Монгол Улс үүргээ сайн биелүүлж, уналтад ороод буй эдийн засгаа сэргээхээр бүхий л боломжоо ашиглан, сахилга баттай ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.

ОУВС, Монгол Улстай өнгөрсөн 2015 оны тавдугаар сарын 24-ний өдөр "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталсан билээ.  Энэхүү хэлэлцээр батлагдах үед 434 сая ам.доллартай тэмцэх хэмжээний мөнгийг төсөвт баталсан юм.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.