Хамгийн өндөр орлоготой талийгаач одод Фото мэдээ 2-11-2018, 15:49 651 Хуваалцах Зураг дээр дарж үзнэ үү. Previous Next Үхэл попын хаан агсан Майкл Жексоны ашиг, орлогийг бууруулж чадсангүй. Тэрээр үхсэн ч, түүний орлого өссөөр байгаа нь оддын жагсаалтаас харж болох юм. Түүний орлого дөрвөн жилийн турш оддын ашиг орлогийг тэргүүлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд түүний EMI Music Publishing-гийн хувийг худалдсанаас олсон ашиг 400 сая доллар болжээ. Жагсаалтын хоёрдугаарт дуучин Элвис Пресли оров. Жил бүр түүний цомог дэлхий даяар нэг сая гаруй хувь борлуулагддаг байна. Түүний амьдарч байсан эдлэн газрыг жил бүр 650 мянга гаруй хүн үзэж сонирхдог нь Цагаан ордныг үзэхийг сонирхогчдоос арай цөөхөн гэнэ. 42 насандаа зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон Пресли өнгөрсөн нэг жилийн хугацаанд 40 сая доллар олсон байна. 87 насандаа зүрхний өвчнөөр нас барсан тамирчин Арнольд Палмер жилийн хугацаанд 35 сая доллар олжээ. Хүүхэлдэйн кино бүтээгч агсан Чарльз Шульц нэг жилийн дотор 34 сая долларын орлого олсон байна. Харин хөгжимчин, дуучин агсан Боб Марли өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн брэнд бүтээгдэхүүнүүдийн борлуулалтаас 23 сая доллар олжээ. Зохиолч Доктор Сьюзийн номыг сүүлийн нэг жилийн хугацаанд 4,8 сая хувийг худалдаалж 16 сая долларын орлого олсон байна. 91 насандаа зүрх нь зогссон хэвлэлийн магнат Хью Хэфнер жилийн дотор 15 сая долларын орлого олсон аж. Хүүхдүүд нь түүний эдлэн газрыг зарснаар ийм орлого бий болсон гэнэ шүү. Холливудын нэрт жүжигчин агсан Мэрилин Монро шинэ лицензийн гэрээнүүдийн ачаар жилийн дотор 14 сая долларын орлого олжээ. Дуучин Принцийн Purple Rain гэдэг нэртэй цомог урьдын адил сайн борлуулалттай байгаа юм. Сүүлийн 12 сарын хугацаанд 250 мянга гаруй ширхэг цомог борлогджээ. Домогт "Битлз” хамтлагийн ахлагч агсан Жон Ленноны цомгууд жил бүр хоёр сая орчим хувиар борлогдож, 12 сая долларыг олдог гэнэ. 651 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 25-10-2018, 13:15 Макгрегортой тулалдаад Нурмагомедов 5-6 сая ам.долларын орлого олжээ… 23-08-2018, 14:02 Жорж Клүүни хамгийн өндөр орлоготой жүжигчин… 6-05-2016, 09:53 Өнгөрсөн онд Г.Батхүү 5.7 тэрбум, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 18 саяыг олжээ… 17-09-2015, 10:38 Майкл Жорданы пүүзнээс олсон орлого 100 сая… 22-10-2014, 10:34 McDonald’s болон Coca Cola компанийн орлого буурчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.