ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүллээ

656

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүллээ

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 10 дугаар сарын 30-ны өдөр  буюу өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргаад байсан юм.

Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэв.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>