“Монголын сахалтай залуус” хорт хавдартай хүүхдүүдэд тусална

352

 

 

“Монголын сахалтай залуус” хорт хавдартай хүүхдүүдэд тусална

 

Дэлхий нийтээр арваннэгдүгээр сарыг "No Shave November” буюу сарын турш сахалаа хусалгүй арьсаа амраадаг сар болгон 15 жил болж байна. Түүнчлэн тухайн сард сахал хусах бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөө хорт хавдрын эсрэг санд хандивладаг уламжлалтай.
Тэгвэл "Монголын сахалтай залуус” төрийн бус байгууллага уг уриалгад нэгджээ. Тодруулбал, "No Shave November”-ийг тохиолдуулан "Монголын сахалтай залуус” нэгдэн орлогоо хүүхдийн хорт хавдрын эсрэг санд хандивлахаар болсон байна.

Хандивын үйл ажиллагааг "Монголын сахалтай залуус”хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр зочидтой сонирхолтой яриа өрнүүлэхийн зэрэгцээ чөлөөт тоглоом, тэмцээн уралдаан зохион байгуулах ажээ. Өдөрлөгт сахалтай сахалгүй хүн бүр хүрэлцэн ирэх боломжтой. Үйл ажиллагаа энэ сарын 10-ны 19.00 цагт "Gandan View”-д болох юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>