Д.Амарзаяа: Тухайн үед бөгж авна гэж үнэхээр төсөөлөөгүй

39

 

 

Улаанбаатараас Лондон орох зорилготойгоор эх орноосоо тавдугаар сарын 24-ны өдөр машинтайгаа гарсан хосууд аяллаа амжилттай дуусган эх орондоо 10-р сарын 31-ний өдөр ирсэн билээ. Евразийг цэнхэр машиныхаа тусламжтай туулсан хосууд аяллынхаа хамгийн дурсамжтай мөчийг дурджээ. Эйфелийн цамхгийн өмнө гэрлэх санал авсан Д.Амарзаяа "Охидуудын нууцхан чин хүсэл нь тийм байдаг байх. Эйфелийн цамхгийн өмнө гэрлэх санал авах. Бид хоёр үерхдэг байхад "чи намайг Эйфелийн цамхгийн өмнө гуйвал би чамтай хуримаа хийнэ шүү" гээд ярьдаг байснаа би мартчихсан байна лээ. Тэгээд бид хоёр яг л Монголын хосуудын нэгэн адил үр хүүхэдтэй болоод амьдраад гэр бүл болоод явснаас биш яг "чи надтай гэрлээч ээ" гээд надаас гуйгаагүй юм байна лээ л дээ. Би тухайн үед бөгж авна гэж үнэхээр төсөөлөөгүй. Гэнэт бөгж гаргаад ирсэн чинь би өөрөө аймар балмагдсан. Миний мөрөөдөл биелсэн" хэмээжээ. Харин түүний нөхөр Ш.Түвшинжаргал аялалд явахаасаа өмнө бөгжөө бэлдсэн байсан бөгөөд "Ийм замыг туулж Эйфелийн цамхгийн өмнө оччихоод тийм зүйл хийхгүй бол ямар эр хүн болох билээ дээ. Анхны төсөөлөл уг нь цэлмэг тэнгэрийн дор, хойно нь цагаан тагтаа нисээд л, костюм пиджак, цагаан даашинзтай тийм зураглал төсөөлж байсан ч амьдрал дээр жаахан өөрчлөгдсөн. Гэхдээ гол утга санаа нь гажуудаагүй" хэмээсэн байна. Анх хосууд 35 орноор 35 мянган км замыг гурван сарын хугацаанд туулаад ирэх зорилготой байсан хэдий аяллын явцад төлөвлөгөө өөрчлөгдөн таван сарын хугацаанд ийн 41 орноор аялан 46мянга гаруй км замыг амжилттай туулан эх орондоо ирсэн байна. 

 

Image may contain: 2 people, people smiling, people standing and outdoor

 

Image may contain: 2 people, people smiling, people standing, sky and outdoor

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.