У.Хүрэлсүх: Зээл авсан гишүүд уучлал гуйхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй

101

 

 

У.Хүрэлсүх: Зээл авсан гишүүд уучлал гуйхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй

 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: Өнөөдөр МАН уугуул нэрээ сэргээсэн өдөр тохиож байгаа. Би Ерөнхий сайд болоод эдийн засгийн сайжруулах, шударга ёсыг тогтоох хоёр зорилт тавьсан. Эхний зорилт харьцангуй сайн хэрэгжсэн. Гэвч хариуцлагын асуудал санаснаар ажил хэрэг болохгүй байгаа. Би зарлаад, тэвчээд, засах гээд үзлээ. Болохгүй байна. Тун удахгүй би намаа шинэчлинэ. Би тун удахгүй намаа шинэчлэх чиглэлд намын гишүүдээсээ дэмжлэг хүснэ.

Дараа нь ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно. Эр хүний ёсоор хэлчихье. Ард түмэн итгэл найдвараа алдах вий гэдгээс би айж байгаагаа өмнө нь хэлж байсан. Одоо ч дахин хэлнэ. Энэ асуудал ганц МАН-ын асуудал биш, АН-д хамаарна. Би Ерөнхийлөгчтэй зөв зүйлийн төлөө хамтран ажиллана. Бөөндөө сууж асуудлаа яриаад, шийдэж чаддаг байх ёстой. Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.