Б.Батзоригийг гишүүнээс нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

579

 

 

Б.Батзоригийг гишүүнээс нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 76 хувийн саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Одоо 15.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Бүлгийн хуралдаанаар прокурорын байгууллагаас ирүүлсэн Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх юм. Хүсэлтийг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. 48 цагийн хугацаа маргааш өглөө дуусна. Бүлгийн хурлын дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцээд, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулах хуулийн заалттай. Эдгээр байнгын болон дэд хорооны санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэхдээ нууц санал хураалт явуулдаг.

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-аас зээл олгосон нь асуудалд буруутгаж байгаа юм. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>