"Дархан нэхий" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байна

709
 

"Дархан нэхий" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байна

 

Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр  I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 89,688,392.00 төгрөгийн үнийн дүн бүхий 192,939 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +14.13%) болон "Могойн Гол" ХК (BDL +12.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB -15.00%) болон "Дархан Нэхий" ХК (NEH -5.66%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.5 хувиар буурж 20431.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,404,836,860,917.01 төгрөг боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>