Майкл Жексоны хүрмийг дуудлага худалдаагаар 300 мянган доллараар заржээ

642

Майкл Жексоны хүрмийг дуудлага худалдаагаар 300 мянган доллараар заржээ

 

Америкийн алдарт дуучин, попын хаан Майкл Жексоны хүрэм дуудлага худалдаагаар 299 мянган доллараар зарагдсан тухай Reuters мэдээлсэн байна.

Мэдээллээс үзвэл дуучин 1987-1989 онд анхны аялан тоглолтынхоо үеэр уг хүрмийг өмссөн байна. Мөн дуучны гарын үсэгтэй аж. Хүрмийг зарахаар тооцоолсон үнэ нь 100 мянган доллар байсан аж.

Өмнө нь Майкл Жэксоны өмсөж "Сарны алхаа"-гаа хийсэн гутлыг худалдсан тухай мэдээлсэн билээ.

М.Баяр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>