Д.Хаянхярваа Д.Гантулгаас "доор" юм

562

<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2018-11/1542089485_c575a82adb28828bcbdc2212a04881c38921bae9.jpg| --> Д.Хаянхярваа Д.Гантулгаас <!-- MEnd -->

 

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нилээдгүй ширүүн уур амьсгалтай болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар намын дарга, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй" хэмээн хэлсэн юм. Бүтэн өдөр үргэлжилсэн МАН-ын удирдах зөвлөлийн хурал дундаа гурван удаа завсарлаж үргэлжилсэн бол энэ үеэр гишүүн Д.Хаянхярваа гурван удаа мэдээлэл хийж журмын нөхдийнхөө эсрэг байр суурь илэрхийлээд авлаа.

Хариуцлагын асуудал ярьж, гэнэт шударга юм ярьсан Д.Хаянхярваагийн цаад зорилго нь ШУДАРГА ёс бус харин албан тушаал л байж. Өчигдөр Д.Хаянхярваа бүлгийн даргын хувьд бус гишүүний хувиар мэдээлэл хийхдээ "шударга" царайлж, намын даргатай зөрчилдөх бус ерөнхий сайдад шаардлага тавьж байна гэж илэрхийлсэн. Гэтэл түүний хэлсэн үйлдэл бүлгийн даргын суудлын төлөөх л "Шударга" царайлсан үйлдэл болох нь түүний үг үйлдэл зөрж байгаагаар харагдаж байна.

Д.Хаянхярваа бүлгийн даргын суудалд "Зууралдаж" байгааг харсан олон нийт албан тушаалын төлөө "үхэн хатан" зүтгэж байгааг буруутган, гайгүй үнэлж явсан юм Д.Гантулгаас ч доор юм хэмээн шүүмжлэж буй. Тэрээр МАН-ын дарга , ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах гарын үсэг цуглуулахаа зарлав. "Би үхэхээр чи үх" гэдэгчлэн би унавал чамайг ч бас унагана гэсэн түүний туйлбаргүй увиагүй үйлдэл энэ боллоо. Хариуцлагаа хүлээж эв нэгдлийг эрхэмлэж чадахгүй суудалтай ноцолдсон ийм гишүүн төрд байна.

 

 

http://www.tur.mn/archive/ontsloh/28877-dhayanhyarvaa-dgantulgaas-door-yum.html?fbclid=IwAR3LWdsVm22R5-n9MkEdCESXapDAmNj4tnFD3p1Gm_qwS2R4rdZFWQv-NYo

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>