Олон нийтийн цагдаа нар он дуустал үүрэг гүйцэтгэнэ

764

Олон нийтийн цагдаа нар он дуустал үүрэг гүйцэтгэнэ

 

Холбогдох албаныхны хийсэн судалгаагаар өнгөрсөн наймдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Бага тойруу орчмын замын хөдөлгөөний ачаалал 26.2 хувиар буурч, Энхтайваны өргөн чөлөөний авто замын I эгнээгээр зорчиж буй автобусны хурд нэмэгджээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулан, аюулгүй байдлыг хангах зорилгоор 124 дүгээр тогтоолоор баталсан билээ. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл олон нийтийн 28 цагдааг Бага тойруу орчмын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажиллуулсны үр дүнд дээрх үзүүлэлт гарчээ.

Олон нийтийн цагдаа нар хороолол доторх замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарыг сааталгүй зорчуулах, замын цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт тавих зэрэг үүрэгтэй ажилласан юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөнд хяналт тавьж, нийтийн тээврийн автобусны зогсоолыг чөлөөлж байв. Тэгвэл олон нийтийн цагдаа нар өдөрт хоёр ээлжээр буюу 07.30-15.00, 15.00-20.00 цаг гэсэн хуваариар ажиллуулсны үр дүнд осол, зөрчил буурсан байна.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаараа тайлан мэдээллийг сонсож, олон нийтийн цагдаагийг ажиллуулах хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгах тогтоол гаргалаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>