Атаархал, хов жив хэзээ ч сайн юманд хүргэхгүй

570

Монголд авилгал, архидалт гэсэн хөгжлийн саадаас гадна бас нэг аюул байгаа нь хов жив юм. Хэнтэй ч уулзсан хов ярина, хүн муулна, дараа нь тэр ховондоо хутгана.

Дарга нар нь ховоор ажлаа явуулж, хов зөөснөөр хүнийг үнэлж буй нь хөгжлийн гол садаа болж байна. Хов яригчид, хов зөөгчид дэвшин дэгжиж ховыг бүүр мэргэжлийн түвшинд хөгжүүлж байна. Хов зөөгчдийн хорчин алба бий болсон мэт, Төрийн алба нь хүртэл төрлийн алба болчихлоо.  Мэдээллийн хар шуурга, хов живэнд монголчууд бид маш их автаж байна. Энэ нь байгалийн гамшиг хар салхи, цунами, газар хөдлөлт, түймэр зэргээс ч аюултайгаар ард олны сэтгэлд гүнзгий нөлөөлдөг болохыг түүх бэлхэнээ харуулсан.

Хов ярьж, ховоор мэдээлэл хийн, харлуулах тактик барих биш, шинжлэх ухаанаа хөгжүүлж, хөгжлийн бодлого ярьж, хөгжлийн гарц дэвшүүлэн хөгжиж дэвшин, урагшлан босгож, бүтээн байгуулах хэрэгтэй байна. Асар том газар нутагтай, асар их баялагтай, аугаа их түүхтэй ард түмэн хөмөрсөн тогооны дор мэт хэдэн биенээ муулж, хэдэн биендээ хов зөөсөөр харанхуй бүдүүлэг чигээрээ ядуурлын туйл болсон хэвээрээ үлдлээ.

Ж.Батдорж 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>