Миеэгийн бүлгийнхэн сандралдаж, манаач ноход нь гиншиж эхэлсэн гэв үү

96

Манайхан АТГ-ыг МАНАН бүлэглэлийн бат цайз гэж олон жилийн турш ярьж ирсэн. Тэгвэл саяхан энэхүү улс төрийн нам нэртэй мафийн бүлэглэд нэр цохогддог хүмүүс нууцаар уулзсан тухай мэдээлэл байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү нууц уулзалтад Eрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарын хүмүүс оролцсон байж магадгүй гэнэ. Тэдний хувьд ингэтлээ сандарч, гэнэт нууцаар уулзалдах шалтгаан нэгэнт бий болсон нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсноос хойш ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга нарыг яаралтай албан тушаалаас нь зайлуулхийг шахаж шаардаж эхэлснийг хэн бүхэн мэдэж байгаа байх. Харамсалтай нь анхнаасаа авлига хээл хахуультай хатуу тэмцэнэ гэж андгай тангараг өргөж байсан АТГ-ын дарга Х.Энхжаргал гэгч тэр этгээд хэлсэн үгээ умартан өдий хүртэл МАНАН-ийн авлигачдын гал хамгаалагчийн албыг хашсаар байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа билээ. Түүнийг анх Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс нэн даруй солихыг шаардаж байсан боловч түүний хань хамсаатнууд гал хамгаалагчаа сайн гэгч нь хамгаалан солихгүй гэж гүрийсээр өнөөг хүрч ирсэн нь нууц биш юм. Хэдийгээр АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд өнөөг хүртэл тал талаасаа олон хүнд "цохилт”-ыг авч байгаа ч ийнхүү гүрийсээр байгаа нь дээр нэр дурьдагдсан хүмүүстэй холбоотой гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг аж.

Хамгийн сүүлд, гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр хамт сууж байгаад АТГ-ын дарга Х.Энхжаргалыг дуудаж ажлаа өг гэж шахсан боловч тэрээр аанай л сурсан зангаараа УИХ-ын дарга М.Энхболд мэднэ гээд гэдийчихжээ. Мөн энэхүү асуудлаас гадна сүүлийн үед нэр бүхий гишүүдийн сэдрээсэн 60 тэрбумын асуудал өдгөө салхитай өдрийн түймэр шиг дэгдэж хэрүүлийн алим болсоор байгааг дурьдахгүй өнгөрч боломгүй. Магадгүй ийм асуудлуудаас үүдэн тэдгээр нэр бүхий хүмүүс ийнхүү яаралтай уулзалдсан байж нэн болзошгүй юм.

Ер нь бол эрүүл саруул ухаанаар бодоод үзэхэд Ц.Элбэгдорж, М.Энхболд, Х.Энхжаргал нарын уулзах болсон хамгийн том шалтгаан нь тэдний хамгаалалтын сүүлчийн цайз хэрэм болсон АТГ-ын даргын албан тушаалыг хэрхэх вэ гэдэг асуудал гэдэг нь хэнд ч тодорхой. Хэрвзээ АТГ-ын дарга Х.Энхжаргал ажлаа өгөх л юм бол тэнд дараастай авлигын олон асуудал шүүх прокурорын байгууллага болон ард түмний өмнө дэлгэгдэж, тэд ямар ч хамгаалалтгүй болно гэж өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд бичиж ярьж байна. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд тэд буюу олны ярьж бичдэгээр МАНАН бүлэглэлийн авлигачид сандралдаад эхэлсэн нь нэгэнт тодорхой боллоо. Харин тэд АТГ-ын даргын албан тушаалыг чухам ямар аргаар авч үлдэх гэж байгаа нь л ихээхэн сонирхол татаж байна. Манай авлигачид нэг хэсэг боос захирал болох гэж уралдсан түүний дараа УИХ-ын гишүүн болох гэж хулхидсан одоо ч өөрсдийгөө яаж аврах вэ гэж жоом шиг гүйлдэцгээн шившгээ тарих гэж байх шив дээ. Маргааш юу болох бол? Харцгаая даа.

 

Ж.Батдорж 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.