Ц.Цогзолмаагийн гарын үсгийн цаад санаа

411

Ц.Цогзолмаагийн гарын үсгийн цаад санаа

 

Д.НАДМИД

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулъя гэж УИХ-ын 27 гишүүн гарын үсэг зурсан албан бичгийг Д.Хаянхярваа өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. Уг бичигт хэн хэн гарын үсэг зурж вэ гэдгийг анзаарч үзвэл УИХ-ын даргын албанаас огцор гэсэн саналд өртөөд байгаа М.Энхболд энэ Засгийн газраас өмнө нь зайлуулагдсан Ж.Бат-Эрдэнэ, намын бүлгийн даргаас чөлөөлөгдсөн Б.Хаянхярваа гээд Ерөнхий сайдтай тооцоо бодохыг санаархсан эрхмүүд бас ЖДҮС-гаас зээл авсан зарим нөхөд хамрагдсан байна. Гомдогсод болон сайдын суудал горилогсод юм уу даа тэд. Тэгвэл одоо Засгийн газрын танхимд нь байгаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа юуны учир гарын үсэг зурсан нь анхаарал татаж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд кабинетэд нь ажиллаж байгаа нэг сайд нь өөрийг нь "огцруулъя” гээд гарын үсэг зурсан нь тун хүнд цохилт, хэцүү үед нэрмээс болж буй. Харин Ц.Цогзолмаа болохоор ханилж яваад нөхрөө гэгчээр хандсан нь юутай холбоотой байхав. Таамаглахад Засгийн газар огцорсон нөхцөлд сайдаараа үлдэх л санаархал юм болов уу.

Эх сурвалж: www.polit.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>