Д.Сумьяабазар төрийн албыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хөдөлгөж байна гэв
Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамны сайд Д.Сумьяабазар болон төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар баталсан журмаа зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж аж ахуй, албан газруудыг хохироон төрийн албыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хөдөлгөж байна.
Үүгээр барахгүй тендер зарлагдсан өдрөөс хойш 30 хоногийн хангалттай хугацаа байсан байхад яагаад нэмж компани бүртгэх гээд байна вэ?
Төрийн нарын бичгийн дарга Г.НАНДИНЖАРГАЛ нь "АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ДАШЗЭВЭГ”-т албан бичиг хүргүүлж тухайн тендерийг хүчингүй болого хэмээн тушаасан гэнэ. Шалтгаан нь өөрсдийн хамаарал бүхий компаниудыг нэмж бүртгэх ашиг сонирхолтой байгаа юм. СШ-28 кодтой Тусгай зөвшөөрөл олгох энэ тендер нь зарлагдхаасаа өмнө эзэн нь тодорсон зохион байгуулалттай, луйврын шинжтэй тендер гэдэг нь хэний ч нүдэнд илт, ойлгомжтой байна.