Галт тэргэнд автомашин дайруулсан ноцтой осол гарчээ

719

Галт тэргэнд автомашин дайруулсан ноцтой осол гарчээ

 

Арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн 20:10 цагт Багахангай дүүргийн нэгдүгээр хороо, “Багахангай” өртөөнд төмөр замын хаалтгүй гарман дээр галт тэрэг, суудлын автомашиныг мөргөсөн ноцтой осол гарчээ. Улаанбаатар хотоос Багануур чиглэлд зорчиж байсан “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн 3106 дугаартай зүтгүүр /56 чиргүүлтэй/ иргэн Э-гийн “Хонда-Пит” загварын автомашиныг мөргөсний улмаас автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна.

Автомашин дотор байсан Л, А нарын иргэд хүнд гэмтсэн аж. Ослын улмаас машинд хүн хавчуулагдаж хүнд гэмтэл авсан талаарх дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн долоон алба хаагч очиж ажилласан байна. Харин хэргийн газарт ажилласан алба хаагчид автомашин дотроос хоёр иргэнийг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>