Эцэг Бушийг Техаст оршуулжээ
Өнгөрсөн долоо хоногт 94 насандаа таалал төгссөн Цагаан ордны тэргүүн асан “том” Жорж Бушийг пүрэв гарагт Коллеж-Стейшен хот дахь Техасын хөдөө аж ахуй, машин угсралтын их сургуулийн дэргэдэх өөрийнх нь нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн нутаг дэвсгэрт оршуулжээ. Энэ тухай Ерөнхийлөгч асны албан ёсны төлөөлөгч Жим Макграт “Twitter” хуудсаараа мэдээлэв.