ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ТӨСЛИЙН ИХЭНХ НЬ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТӨСӨЛ ЮМ

885

ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ТӨСЛИЙН ИХЭНХ НЬ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТӨСӨЛ ЮМ

 

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн шинжээчдийн түвшний дөрөвдүгээр  хуралдаан боллоо. Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч захирал А.В.Зеленев, БНХАУ-ын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны Баруун бүсийг хөгжүүлэх газрын орлогч захирал Зан Мин нар ахлав.

 

Энэ удаагийн хуралдаанаар талууд төмөр замын Төв коридорын шинэчлэлийг гурван улсын нутаг дэвсгэр дэх төмөр замын нийт уртын хэмжээнд ТЭЗҮ боловсруулахаар тохиролцохыг голлон ярилцсан юм. Түүнчлэн Улаанбаатар хотноо хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулахад санал нэгдэж, монголын талын төвийг хэрхэн зохион байгуулах саналыг орос, хятадын тал судалж өөрийн саналаа өгөхөөр тохиролцсон байна. Мөн талууд гурван талт хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг цохин тэмдэглэлээ.

Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжихийн ихэнх зам, тээврийн салбарт хэрэгжих төсөл бий. Тэгвэл уг хуралдаанаар Монголын тал Хөтөлбөрийн төмөр замын болон авто замын Төв коридорын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж буй төсөл, тулгамдаж байгаа асуудал болон шаардагдах санхүүжилтийн талаар танилцуулга хийлээ. Мөн Хөтөлбөрийн нэг заалт болох хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв Улаанбаатар хотноо байгуулах саналаа дэвшүүлж, байгуулах төвийн үзэл баримтлал, дүрэм болон үйл ажиллагааны тухай танилцуулга хийж, санал солилцлоо.

 

 “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн шинжээчдийн түвшний дөрөвдүгээр  хуралдаанаар ОХУ-ын Москва хотноо 2016 оны 12 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн сайд нарын бага хурлын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд талуудын холбогдох эрх бүхий байгууллагууд хэрэгжилтийг урагшлуулахаар тохиролцлоо.

 

Зам, тээврийн хөгжлийн яам

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>