МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУД АМАРНА

574

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУД АМАРНА

 

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд хоёр өдөр амрах тухай ГХЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд  2018 оны 12 дугаар сарын 29 -ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, 2019 оны 1  дүгээр сарын 1-ний өдөр буюу Шинэ жил тус тус тохиож байгаа тул  ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Х.Хулан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>