ХӨДӨЛМӨРИЙН НЭГДСЭН ЛАВЛАХ 1800-1896

587

 


Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 2011 оноос Харилцаа холбооны зохицуулах хороотой тусгай дугаар ашиглах тухай гэрээ, үндэсний оператор Жи-мобайль, Скайтел, Мобиком, Юнител ХХК-тай тусгай дугаарын үйлчилгээнд зориулсан сүлжээ ашиглуулах тухай гэрээг тус тус байгуулан суурин утаснаас үнэ төлбөргүй, үүрэн телефоноос энгийн тарифаар холбогдож, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөвлөгөө өгөх, мэдээ, мэдээллээр хангах үйлчилгээг 1800-1896 хөдөлмөрийн нэгдсэн лавлахаар үзүүлж ирсэн. Иргэд аж ахуйн нэгж байгууллага та бүхэн тус лавлахад хандсанаар:

*Хөдөлмөрийн харилцаа

*Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

*Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө

*Төсөл, хөтөлбөр, сургалтын талаарх зөвлөгөө

*Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл

*Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ирсэн шинэ болон сул ажлын байрны мэдээлэл

*Цагийн ажлын биржид ирсэн цагийн ажлын байрны мэдээлэл

*Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдэд ирсэн цагийн ажлын байрны мэдээлэл

*Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежийн сурагчдад нийтийн тээврээр зорчих картны лавлагаа, мэдээлэл

*Мэргэжлийн болон давтан сургалтын мэдээлэл

*Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээний мэдээлэл

*Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн мэдээлэл

*Хөдөлмөрийн хувийн биржүүдийн мэдээлэл

*Ажил олгогчдоос нээлттэй зарласан байнгын болон цагийн ажлын байрны захиалга хүлээж авах

*Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын биржээс үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээллүүдийг авах боломжтой юм байна.

 


 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>