Ирэх нэгдүгээр сарын тэмцээний банзүкэ зарлагджээ

74

Ирэх нэгдүгээр сарын тэмцээний банзүкэ зарлагджээ

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо ирэх сарын 13-нд Токио хотноо эхлэх нэгдүгээр сарын тэмцээнийхээ банзүкэг зарлалаа.

Хацү башёд зодог тайлах эсэхээ шийдэх ёкозүна Кисэносато чансааг магнайлсан байна.

Баруун жигүүрийг ёкозүна Хакүхо тэргүүлэх бол ёкозүна Какүрюү зүүний хоёрт эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн тэмцээнд сайн барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил баруун жигүүрийн сэкиваки цолтой барилдана.

Мөн Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэх бол Чёошёома Г.Мөнхсайхан маэгаширагийн барууны 14 дүгээрт жагсчээ.

Түүнчлэн жюүрёо зиндаанд Монгол Улсын таван бөх, макүшита зиндаанд найман бөх, санданмэд гурван бөх, жонокүчид хоёр бөх тус тус хүч сорихоор болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.