Венесуэлийн мөнгөний ханш шалдаа буусныг илэрхийлсэн зураглал

144

 

Уго Чаавес 2013 оны 5 сард хорт хавдраар өнгөрсний дараахан 9 сард жинхэнэ "Ардын хүү” автобусны жолооч асан Николас Мадуро Венесүэлийн ерөнхийлөгч болсон юм. Түүнд анхнаасаа ганцхан концепц байсан нь популизм хийж ард түмэндээ таалагдах, "гадны "шулаач”-дыг хөөж гаргаад бүх лиценз хөрөнгийг хурааж улсад авах” байва. Үүнийг ч ард түмэн уухайлан дэмжлээ.

АНУ, барууны хөрөнгө оруулагчдын эзэмшил рүү цэргийн хүчээр дайрч хурааж түүнийгээ лайв, шууд бичлэгээр үзүүлж байв. Өөрсдийн үндэстний хөрөнгөтнүүдийг ч зүгээр орхисонгүй. Үр дүнд нь хөрөнгө оруулагчид бүгд шахуу зугтаж хэдэн оросууд л үлдсэн байдаг.

Өөрсдийн хөрөнгөтнүүд нь Мексик, АНУ, Чили, Европ рүү цагаачлав. Одоо Венесуэлд жинхэнэ ардууд үлджээ. Тоггүй, мөнгөггүй, ажилгүй. Бүх зүйл өнгөрсөн хойно буюу 2016 онд ард түмэн ойлгож эхлэв. Тэд тэмцлээ… тэдэнд төр, буутай цэргийн өөдөөс тэмцэх ч хүч, хөрөнгө үлдсэнгүй.

Инфляц 1 сая хувьд хүрч бүтэн тэрэг боливараар ганц талх авч хүрэхтэй үгүйтэй. Дүрвэлээ. Бүх зүйл нэгэнт буруу байсныг, буруугаар эргэснийг ард түмэн ухаарсан ч Модура одоо хүртэл өөрийн зөв гэж зүтгэсээр. 1950-иад онд дэлхийн хамгийн шилдэг эдийн засагтай арван оронд орж, орон доороос нь нефть оргилон асар их байгалийн баялагтай энэ орон, одоо ямар байдалтай байна вэ… Популизмын үр дүнг бүтэн үндэстэн амь насаараа, амьдралаа төлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.