Моника Белуччи шинэ амрагаа харуулав

45

Моника Белуччи шинэ амрагаа харуулав

 

54 настай нэрт жүжигчин, загвар өмсөгч Моника Белуччи өөрийн хувийн амьдралыг ихэд нууцалдаг нэгэн. Тун саяхан тэрээр өөрийн экс нөхөр, жүжигчин Винсан Кассельтэй ямар харилцаатай байгаа талаараа ярьсан билээ. Харин одоогийн хувийн амьдралаа нэг их дэлгээгүй. 

Тэгвэл хэрэгт дуртай сэтгүүлчид түүнийг өдгөө хэнтэй дотно харилцаатай болсныг олж мэдсэн байна. Жүжигчин эмэгтэй шинэ амрагаа урлагтай ямар ч холбоогүй гэж хэлж байсан ч хэвлэлүүд Белуччигийн сонгосон ээлжит эр бол 36 настай зураач Николя Лефевр гэдгийг ил болгов. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар энэ хоёр 2018 оны зунаас хойш дотно харилцаатай болсон гэнэ шүү. 

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.