"VENOM" -ЫН 2 ДУГААР АНГИ ХИЙГДЭНЭ

624

"VENOM" -ЫН 2 ДУГААР АНГИ ХИЙГДЭНЭ

Өнгөрсөн оны 10 сарын 18-нд нээлтээ хийсэн эрэн сурвалжлах сэтгүүлчээр алдаршсан сэтгүүлч Эдди Брокийн хэрхэн VENOM болж буй талаар өгүүлэх MARVEL-н шинэ баатрын дүр олны анхаарлыг татаад байгаа. Гол дүрд бидний мэдэх чадварлаг жүжигчин Том Харди тоглосон.

"Venom" дэлхий даяар нийт 855 сая долларын ашиг олж 2018 онд хамгийн их ашиг олсон киноны жагсаалтын 6 дугаар байрт бичигдсэн.

Кино багийнхны мэдээлснээр #SonyPictures-ийнхэн дараагийн ангид хамтрах бөгөөд мэдээж Том Харди Venom-н дүрийг бүтээж Келли Марсел кино зохиол дээр ажиллаад зогсохгүй гүйцэтгэх продюсерээр ажиллах юм байна. Venom-ын үргэлжлэл анги 2020 онд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.

Кино зохиолч маань өмнө нь "Mr. Banks" (2013) болон "Fifty Shades of Gray" (2015) хэмээх кинонуудын зохиолыг бичиж байсан бөгөөд одоогоор Cruella de Vil хэмээх кинон дээр жүжигчин Эмма Стоунтой хамтран ажиллаж байна.

Киноны найруулагчаар Рубен Флейшер үргэлжлүүлэн ажиллах эсэхээ шийдээгүй байгаа бөгөөд тэрээр одоогоор хэд хэдэн төслүүд дээр ажиллаж "Zombieland 2" -ийг хийхийн сацуу #CaptainAmerica-ийн Крис Эванстай хамт инээдмийн киног бүтээж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>