О.Баасанхүү: 50 сая төгрөг МАН-д өгчихөөд ажилгүй, мөнгөгүй болсон хүн надад хандсан

40

Монгол төрийн гацаа АН, МАН-аас болж байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. УИХ-ын 2016 оны сонгуулиар бүрэн эрх өгсөн. Үндсэн хууль өөрчлөх, УИХ-ыг тараах, ажил хийх гурван эрх өгсөн. Харамсалтай нь МАН-ынхан том, жижиг хулгайчаараа хуваагдаад өөрөө өөрсдийнхөө эсрэг жагсаж байгаад харамсаж байна. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байна. Үүнийг МАН шийднэ. Би ажил хиймээр байдаг. Ипотекийн зээлийн хүүг буулгамаар байна. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, “Үндсэн хуулинд өөрчлөлт хийж, төрийн албыг улс төрөөс ангид болго, сонгууулийн статусаа тусгаад өгөөч” гэсэн санал  тавилаа. ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар мөнгө завшсан хэрэг илрээд байна.

Я.Содбаатар гэдэг хүн малын хашаа барихаар зээл авсан бол эхнэр нь малын хашаа барьдаг юм байна гэж ойлгоно. Гэтэл мөнгө угаасан, гурван хувиар зээл авчаад ард түмэнд 50-60 хувийн хүүтэй зээл олгож байна. Энэ бол гэмт хэрэг мөн. Би тэмцэнэ. “60 тэрбум”-ын асуудлаар мөнгө өгч ажилд орсон хүн байвал  хандаарай. 50 сая төгрөг МАН-д өгчихөөд ажилгүй ч үгүй, мөнгө ч үгүй болчихооод байна гэж надад хүн хандсан. Ийм хүмүүс байвал надад хандаарай. МАН-ын санхүүг шалгах хэрэгтэй. Хэрвээ М.Энхболд гэдэг хүнийг чөлөөлөхийг хүсч байвал хуулиа батлаад явъя. Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг хэлэлцэн батлаад УИХ-ын даргыг чөлөөл. Тийм учраас МАН-ынхныг ажлаа хий  гэж уриалмара байна хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад  хариуллаа.

 Та АН-ын санаачилсан УИХ-ыг тараах төсөлд гарын үсэг зурах уу?

 Энэ хошин шог жаахан яваг. Энэ чинь хошин шог шүү дээ.

З.Батхуяг

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.