АВЛИГАЧДЫН МӨНГИЙГ ТЭТГЭВЭР НЭМЭХЭД ЗОРИУЛНА

501

АВЛИГАЧДЫН МӨНГИЙГ ТЭТГЭВЭР НЭМЭХЭД ЗОРИУЛНА

 

Авлигачдаас хураасан  хөрөнгө мөнгийг оросын Тэтгэврийн сангийн төсөвт  авах тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болжээ.  Шинэ хууль нь тэтгэврийн шинэтгэл хийсний дараа оросын иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. 

 Эрх баригчид  энэ мөнгө төдийгүй, авилгачдаас хураасан хөрөнгийг худалдаж олох хэрэгсэлээр Тэтгэврийн сангийн төсвийг сэлбэх бодолтой байгааг тэмдэглэж байна. Ингэснээр засгийн газар уг сангийн төсөв дэх хөрөнгө мөнгөний  хомсдолыг багасгах бодолтой байна.

Авилгачдаас хураасан бүх хөрөнгийг түрүүнд нь холбооны улсын төсвийн дансанд  татаж байсныг тэмдэглэвэл зохино.  Шинэ хуулийг улсын дум гурван хэлэлцүүлгийн эцэст   батлаж, Холбооны зөвлөлийн гишүүд сайшааж,  дараа нь Оросын ерөнхийлөгч гарын үсэг зурсан юм. 

С.Инда

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>