Тайванийн Засгийн газрын тэргүүн огцрохоо мэдэгджээ

75

Тайванийн Засгийн газрын тэргүүн огцрохоо мэдэгджээ

 

 Тайванийн Ерөнхий сайд Уильям Лай /Лай Циндэ/ сайд нарын танхимынхаа хамт нэгдүгээр сарын 11-нд буюу баасан гарагт огцрохоо пүрэв гарагт мэдэгджээ. Энэ тухай Тайванийн Мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр мөн шинэ Ерөнхий сайд болон гол сайд нарыг Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь удахгүй томилно гэдгийг мэдээлжээ.
Уильям Лай огцрох хүсэлтээ бүр өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр буюу Ардчилсан дэвшилтэт нам орон нутгийн сонгуульд ялагдсаны дараа өгсөн боловч тухайн үед Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь огцрох хүсэлтийг хүлээж аваагүй байна. Цай Инвэнь өөрөө намын даргаас огцорсон юм.
Өнгөрөгч 12 дугаар сард болсон сонгуульд Ардчилсан дэвшилтэт намын нэр дэвшигчид 22 хот, хошууд, тусгай засаг захиргаадаас ердөө зургаад нь ялжээ. Тус намд итгэх ард түмний итгэл ийнхүү буурсан хариуцлагыг Уильям Лай хүлээж, Ерөнхий сайдын албанаас огцрохоо мэдэгдэж байв.
МОНЦАМЭ
ТАЙБЭЙ. /TASS/.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.