Д.Хаянхярваа : Надад УИХ-ын дарга болох санал ирээгүй, ирсэн ч болохгүй

644

УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох хуулийн төслийг энэ долоо хоногт батлахаар болсонтой холбоотойгоор дараагийн УИХ-ын даргын асуудал хөндөгдөж эхэлсэн тухай мэдээлэл гарах болсон.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАНАН-гийн бүлэглэлээс дараагийн УИХ-ын даргыг томилохоор биднийг шантаачилж байна. Д.Хаянхярвааг УИХ-ын дарга болгож өгөхгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хойшлуулна гэдэг зүйл ярьж байна” хэмээн мэдэгдсэн.  Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ талаар “Надад тийм санал ирээгүй. Санал ирсэн ч би УИХ-ын дарга болохгүй” гэсэн тайлбар хийлээ.  

Д.Оюунболд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>