БАЯНХОНГОРТ ЦИАНИТ АЛДСАН "СПЭЙШЛ МАЙНЗ" ХХК НЭРЭЭ СОЛЬЖ, ДҮРЭЭ ХУВИРГАЖЭЭ

421

БАЯНХОНГОРТ ЦИАНИТ АЛДСАН "СПЭЙШЛ МАЙНЗ" ХХК НЭРЭЭ СОЛЬЖ, ДҮРЭЭ ХУВИРГАЖЭЭ

 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан цахирын ордоос алт олборлодог “Спэйшл майнз” ХХК-ийн талаарх хар бараан мэдээллүүд хэвлэлийн нүүрнээс салахаа болиод удаж байгаа.

Сануулбал, УИХ-ын гишүүн асан Батж.Баятбаярын хүү Баттөрийн эзэмшлийн "Спэйшл Майнз" компанийн баяжуулах үйлдвэрт өнгөрсөн 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдөр цианит алдагдаж хоёр хүн хордож, Улаанбаатарт ирж эмчлүүлсэн байдаг. Түүнчлэн тус уурхайтай, компанитай холбоотой олон асуудал хөндөгддөг.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус аймагт ажиллах үеэр хүртэл яригдаж, аймгийн Засаг дарга Г.Батжаргал цианитад хордсон гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан баримт бий.

Тэгвэл Баянхонгорчуудын “балаг” болсон “Спэйшл майнз” ХХК өнгөрсөн оны 11-р сараас нэрээ сольж, зүсээ хувиргасан гэх мэдээлэл байна.

Ингэхдээ тус компани Баянхонгорчуудад  “хар тамга” даруулсан  “Спэйшл майнз” нэрээ сольж "Наран Мандал Энтерпрайзес" ХХК болж нэрээ өөрчилсөн байна. Энэ талаар бид эргэн мэдээлж, дэлгэрэнгүй сурвалжлах болно.

Image may contain: text

 

No photo description available.

Image may contain: text

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>