АНУ Засгийн газрын үйл ажиллагаагаа түр зогсоосны улмаас цэргийнхэн анх удаа цалин авсангүй

321

АНУ Засгийн газрын үйл ажиллагаагаа түр зогсоосны улмаас цэргийнхэн анх удаа цалин авсангүй

 

АНУ-ын Холбооны Засгийн газар үйл ажиллагаагаа түр зогсоосонтой холбоотойгоор цалин олгохгүй болохыг анхааруулсан захидлыг АНУ-ын Эргийн хамгаалалтын командлагч, адмирал Карл Шульц доод албан тушаалтнууддаа илгээжээ.

“Миний мэдэж байгаагаар, ийм явдал урьд өмнө нь тохиож байгаагүй” гэж тэрбээр захидалдаа онцлон тэмдэглэсэн байна.  

“Өнөөдөр та бүхэн тогтмол цалингаа авахгүй. Энэ нь миний мэдэхээр, төсвийн санхүүжилт зогсох үед АНУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчдад цалин олгоогүй анхны тохиолдол болж байна” гэж  тэрбээр АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны цахим хуудаст байршуулсан захидалдаа дурджээ.

“Иймэрхүү нөхцөл байдалд цэргийн албан хаагчид хийгээд тэдний гэр бүлийнхэн хэрхэн санаа зовниж байгааг би ойлгож байна. Үүнтэй холбогдуулан манай хүмүүсийг дэмжих зорилгоор “Coast Guard Mutual Assistance” ашгийн бус байгууллагаUSAA компаниас 15 сая ам.долларын хандив авсныг мэдэгдэхэд таатай байна” гэж тэрбээр хэлсэн банйа. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>