Айргийг ингэж хийдэг болжээ

4035
Айргийг ингэж хийдэг болжээБага байхад бол  гүү барьдаг жил  амралт таараад очих юм бол ёстой л ялтай юм шиг хэдэн зуугаар нь ээлжлэн тоо тоолон  хөхүүртэй айраганд зүүгдэж өнждөгсөн.  Ингэж байж л уруул чимчигнүүлсэн сайхан айрагны жинхэнэ амт бүрэлдэнэ гэж томчууд даалгавар болгодог байлаа.

Харин орчин цагт тог цахилгаан, кабель сүлжээ гээд хотоосоо дутахгүй хөгжсөн хөдөөгийнхөн маань  иж бүрэн техникжиж тагнай баясгадаг дэлхийд ганцхан монгол ундаа болох айргаа  хүртэл ингэж хийдэг болсон болжээ.

Цахилгаан айраг бүлэгчээр исгэсэн айраг уламжлалт аргаар исгэсэн айргаас амтын хувьд нэг их ялгарахгүй  дээр нь  цаг хугацаа хэмнэнэ гэж байгаа ч хуванцар саванд төмөр багажаар зориулалтын бус аргаар бэлдэж байгаа нь нэг л буруу технологи бололтой харагдах юм.   Төмрийн зэвтэй, хуванцар савны меламинтай амт нэмсэн айргийн шинэ тенхнологийг холбогдох газрууд нь анзаарч хараасай!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>