Л.Болдын “Богд” банкинд Хөгжлийн банкны 8 сая ам.доллар байршиж байгаа

62

Л.Болдын “Богд” банкинд Хөгжлийн банкны 8 сая ам.доллар байршиж байгаа

 

УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж " Засгийн газраас 30 тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг Л.Болд гишүүнд олгосон гэх мэдээллийг Ж.Мөнхбат гишүүн удаа дараа хийсэн. Үүний тайлбарыг Засгийн газар албан ёсоор өгөх ёстой.Энэ засгийг авч үлдэх, хамгаалуулах зорилгоор Засгийн газар надад болон өөр гишүүдэд мөнгө өгсөн бол Засгийн газар хариуцлагаа хүлээж, огцрох ёстой. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлж байгаа шиг хууль зөрчиж миний эзэмшлийн банкинд Засгийн  газар 30 тэрбум төгрөг олгосон нь үнэн юм бол үүнийгээ нотол” хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Л.Болдын мэдэгдэлтэй холбоотойгоор Ж.Мөнхбат мөн мэдээлэл хийж, баримт дэлгэлээ. Тэрээр "Хөгжлийн банкнаас 30,8 тэрбум төгрөгийг "Богд” банкны харилцах дансан дээрээ байршуулж байгаа мэдээллийг өмнө нь УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хэлж байсан. Энэ үнэн гэдгийг би баримтаар нотлоё. 2018 оны долдугаар сарын 26-ны өдөр Хөгжлийн банкнаас Богд банкинд найман сая ам.долларыг долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байршуулах гэрээ байгуулсан.Гэрээ ёсоор 8 сая доллар буюу өнөөгийн ханшаар 21 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Богд банкины харилцах дансан дээр байршуулсан нь нотлогдож байгаа.Тэрчлэн 10-р сарын 24-нд мөн 12-р сард байгуулсан гэрээнүүдээр Богд банк нь өөрийн харилцах дансан дээр мөнгө байршуулж, 9.8 тэрбум төгрөгийнхөө барьцаа болгон Монголбанкинд байгаа үнэт цаасаа барьцаалсан нь дараах баримтаар нотлогдож байна ” гэв.


http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=17436

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.