Хотын даргын суудалд С.Мөнхчулуун ямар их шунана вэ?

930

НИТХ-ын төлөөлөгчдийн  дунд болсон хотын даргын санал хураалтад оролцон олонхийн дэмжлэг авсан С.Мөнхчулуун гэдэг хүнийг өдөр тутмын сонингийн нүүрээс өдөр бүр хардаг боллоо.

Зүй нь бол түүнийг  Нийслэлийн Засаг даргын албан тушаалд  томилохыг шийдвэрийг  батламжлах бүрэн эрх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бий. С.Мөнхчулууныг Хотын даргаар томилох эсэх асуудалд Ерөнхий сайдын зүгээс ямар хариу өгөх нь эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тийм байтал С.Мөнхчулуун гэдэг хүн албан тушаалд ямар их  дурлана вэ?

Тэрбээр өдөр бүр шахуу сэтгүүлчдийг дуудан ярилцлага тодруулга өгч,  өдөр тутмын сонингуудад төлбөртэй ярилцлага, нийтлэл гаргаж, 60 тэрбумын багтай ямар ч хамаагүй гэсэн ойлголтыг олон нийтэд  төрүүлэхийг зорьж,  тэр бүрдээ өөрийгөө дөвийлгөж, бүр сүүлдээ “С.Мөнхчулуун дарга болвол хотод ашигтай” гэсэн гарчигтайулайм цайм өөрийгөө магтуулсан нийтлэлийг өдөр тумын сонинд гаргах боллоо.
 






 Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд түүний өдөр тутмын сонинд нийтлүүлсэн ярилцлага, тодруулга, нийтлэлийн зай талбайг нь тухайн сонины төлбөрийнүнэлгээтэй нь тооцоод үзэхэд хэдийнэ 15 сая төгрөг хол давжээ. Жилдээ 61.2 сая төгрөгийн орлоготой С.Мөнхчулуун гэдэг хүн 14  хоногт бүтэн жилийн орлогынхоо ¼-ийг үрчихлээ.



Үлдсэн 11 сард тэр хаанаас орлого олж амьдарна вэ? Эсвэл  тэр өөрөө энэ мөнгийг өөрөө гаргаагүй юм болов уу гэсэн асуулт хариултгүй үлдэж байна.

Мөн тэрээр 60 тэрбумын асуудалтай өөрийгөө ямарч холбоогүй гэжээ.

https://newspress.mn/v1/p/news/8065?fbclid=IwAR0d7qIZxhKQoVB0jycNUMycUCY1YrvAl_qZFq_Nvjcc1Ab2cpelFTZf4Lg

Түүнд нь хариу болгож хэдэн баримт хэлье. Юуны өмнө С.Мөнхчулуун гэдэг хүнийг баарны хамгаалагч, хамгаалалтын компанийн захирал байхаас нь эхлэн дэмжиж  улс төрд хөтлөн оруулсан хүн бол НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан гэдэг эмэгтэй.

Үүнийг Сонгинохайрханчууд төдийгүй ШУТИС-ийн МИС-ийн үе тэнгийн залуус, НАМЗХ-ын залуус бүгд сайн мэднэ. С.Мөнхчулуун ч гэсэн Д.Баярсайхан төлөөлөгчийн туслалцааг авалгүйгээр улс төрд орж ирээгүй гэж  худал хэлэхгүй биз. Сэтгүүлчид түүнээс энэ тухай нь асуувал үнэнээ хэлнэ гэж найднам.

Д.Баярсайханы хувьд М.Энхболд нэг анги, хотын фракцийн гол төлөөллийн нэг. Түүний хувьд М.Энхболд гэдэг хүний дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д нэр дэвшин  хоёрдох удаагаа сонгогдон өдийг хүртэл улс төрд идэвхтэй яваа нэгэн.

Та бүхэн санаж байгаа бол 2017 оны 10 сард Ц.Сандуй 60 тэрбумын асуудалд холбогдоод өөрийн хүсэлтээр НИТХ-ын даргын ажлыг өгөх үед МАН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболдын шахаасаар Хотын фракцаас НИТХ-ын даргад Д.Баярсайханы нэрийг дэвшүүлж байсан. Тэгэхээр энэ хүн бол 60 тэрбумын “арын албаны зүтгэлтэн” мөнөөсөө мөн байгаа биз.
 




Тухайн үед  НИТХ-ын даргад түүнтэй С.Амарсайхан өрсөлдөж ялалт байгуулсан. Тэгээгүй байсан бол Нийслэл хот аль хэдийнэ 60 тэрбумынханы гар хөлд үрэгдэх байсан биз.

Түүнчлэн 60 тэрбумын автор Ц.Сандуйг огцруулах саналыг НИТХ-ын нэр бүхий 17 төлөөлөгч  2017 оны 8 сард өргөн барьж, НИТХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулахыг шаардаж байхад, тухайн үед бүлгийн даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун гэдэг хүн Ц.Сандуйг “цээжээрээ”хамгаалж, “НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах хуулийн заалт байхгүй”, “Хувь хүний амбиц намын бодлогын дээгүүр байж болохгүй” гэх мэтээр хэвлэлд ярилцлага өгч байсан нэгэн юм.



 Ажил албан тушаалд хүрэхийн тулд хүний үзэл бодол хэрхэн яаж өөрчлөгдөж болдог гэдгийг С.Мөнхчулууны дээрх үйлдлээс харж болно. Магадгүй тэр өнөөдөр өмнө нь ярьж байсан  бүхнээ мартсан байж болно. Харин нийслэлчүүд мартаагүй гэдгийг түүнд сануулья.

Түүнийг ингэж жилийн өмнөх үзэл бодлоосоо “урвах”-д юу хүргэв гэдгийг сэтгүүлчид та бүхэн асууна биз.

Хамгийн сүүлд гэхэд тэрбээр Хотын даргад заалнаас нэр дэвшихдээ 60 тэрбумын автор Ц.Сандуй болон түүнийг тойрон хүрээлэгчид болох 60 тэрбумынханы гар хөлийн үзүүрт зарагддаг, Ц.Сандуйгийн өөрийн хэлснээр НИТХ-д нэр дэвшихийн тулд мөлхөхөөс бусдыг хийж байсан 10 гаруй  “амьтан царайт” төлөөлөгчдийн  туслалцаа, дэмжлэгийг авсан.



Эдгээр төлөөлөгчдийн хувьд НИТХ-ийн төлөөлөгчийн ажлыг эрхлэхээс гадна Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудын захирлыг үүргийг давхар гүйцэтгэдэг “Давхар дээлт”-үүд. Тэднийг Ц.Сандуй, Хотын дарга асан С.Батболд нар томилсон. 

Тийм учраас тэд нэг талаас Ц.Сандуй даргадаа үнэнч гэдгээ нотлохын тулд, нөгөө талаас эрх мэдэл, албан тушаалаас салахгүйн тулд С.Мөнхчулууныг дэмжсэн гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгоно. 

“Алтан Дорнод” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт  оролцохдоо хэлсэн  “Байгалийн тэнэг” гэдэг шиг Хотын дарга болохыг зорьж буй НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун гэдэг “битүү хүн”-ий араншин, ар гэрийн байдал, мэдлэг боловсролын түвшин зэрэгтэй өнгөрөгч хэдэн хоногт Нийслэлчүүд танилцаад “байгалиараа” эсэргүүцэж байгааг та бүхэн түүний зориудаар явуулж, дэмжигчдээрээ коммент бичүүлж байгаа сошл хуудаснаас бус твиттер, фэйсбүүкд явж байгаа постууд, түүний доорх комментээс төвөггүй харж болно.
 
Нийслэл хотыг 20 гаруй жил “завсаргүй зайдалж”, нийслэлчүүдийн амьсгалах агаар, гишгэх газар, зорчих замгүй болтол нь “худалдаж, хувьдаа завьшиж” өдийг хүрч ирсэн хотын фракцийн толгойлогч, 60 тэрбумын “Загалмайлсан эцэг”, УИХ-ын дарга М.Энхболдын суудал ганхаж эхэллээ. Ийм цагт үед тэдний  эцсийн найдвар бол хотын фракциа алдахгүй байх, улмаар ямар чүнээр хамаагүй С.Мөнхчулууныг Хотын дарга болгох явдал.

Энэ бүгдээс С.Мөнхчулуун төлөөлөгч 60 тэрбумын автор Ц.Сандуй, М.Энхболд нартай ямар холбоотой, яагаад хотын даргад бие даан нэр дэвшиж НИТХ дээр ялалт байгуулсан, сошлд болон хэвлэлд их зардал хаяж түүнийг сайн удирдагч гэж нийтэд итгүүлэх гэж зүтгэж байгаа  учрыг  уншигч та төвөггүй ойлгосон бизээ.
 
А.Галт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>