Евро бүсийн эдийн засгийн өсөлт суларчээ

671

Евро бүсийн эдийн засгийн өсөлт суларчээ

 

2018 онд Евро бүсийн эдийн засаг сүүлийн дөрвөн жилд байгаагүй сул өсөлт үзүүлсэн байна. Энэ тухай статистикийн “Евростат” байгууллагын тайланд мэдээлэв.

 

Тайланд тэмдэглэснээр, албан ёсны нэг мөнгөн тэмдэгттэй 19 орны эдийн засаг өнгөрсөн онд 1.8 хувиар өссөн нь 2014 оноос хойшхи хамгийн бага өсөлт болсон ажээ.

 

Эдийн засгийн өсөлт удаашрах болсон гол шалтгааныг АНУ-БНХАУ-ын худалдааны маргаантай холбон тайлбарлаж байгаа ба энэ нь автомашины үйлдвэрлэл болон бусад салбарт ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

 

Мөн Их Британи Европын Холбооноос гарахаар төлөвлөж буй нь тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэхэд хүргэжээ.

 

 

БЕРЛИН. /AP/.  

МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>