ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ИРЭХ САРЫН ДУНДУУР ЗАРЛАНА

504

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ИРЭХ САРЫН ДУНДУУР ЗАРЛАНА

 

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдсан байна. Хуралдаанаар ирэх дундуур ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах асуудлаар байр сууриа нэгтгэжээ.

Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Даргын дэргэдэх зөвлөл дээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар тохирсон. Гуравдугаар сарын 10-ны үеэр ээлжит бус зарлана. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд шахуу байгаа учраас ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсон. Нэр заагаад өгсөн хуулиудаас гадна сонгуулийн гурван хууль, Улс төрийн намын хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиуд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлуудыг хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлууд  их бий. Ажлын хэсэг байгуулах гэх мэт чухал ажлууд байгаа” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>