ОПЕК нефтийн эрэлтийн урьдчилсан таамгаа бууруулав

455

ОПЕК нефтийн эрэлтийн урьдчилсан таамгаа бууруулав

 

МОСКВА. /TASS/. Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК хоёрдугаар сарын тайлан мэдээндээ энэ оны дэлхийн нефтийн эрэлтийн талаарх урьдчилсан таамгаа өдөрт 1.24 сая торх болгосон нь өмнөх таамгаас 50 мянган торхоор бууруулсан үзүүлэлт юм. Урьдчилсан таамгийг ийнхүү бууруулсан нь Америк тив, Европ болон Ойрхи Дорнодын орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдац удаашрах төлөвтэй байгаатай холбоотой аж.
Үүний зэрэгцээ, ОПЕК Мексикийн буланд олборлож буй АНУ-ын нефтийн хэмжээ өсөх хандлага ажиглагдсантай холбоотойгоор тус байгууллагын гишүүн бус орнуудын 2019 оны нефтийн нийлүүлэлтийн урьдчилсан таамгийг 80 мянган торхоор нэмэгдүүлж, хоногт нийлүүлэх хэмжээг 2.18 сая торх болгожээ.
Нефть олборлолтынхоо хэмжээг голчлон АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Казахстан болон Гана улс нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бол Мексик, Канад, Норвеги болон Индонез улсын олборлолтын хэмжээ мэдэгдэхүйц буурах төлөвтэй байна. 
ОПЕК-ийн шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар, 2019 онд АНУ-аас нийлүүлэх нефть болон бусад шингэн нүүрс устөрөгчийн хэмжээ өдөрт 1.8 сая торхоор нэмэгдэж, хоногт 18.44 сая торх болно.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>