ХОТООС БАРУУН ЧИГЛЭЛД ГАРЧ, ОРЖ ИРЖ БАЙГАА МАШИНЫГ БҮРТГЭХЭЭР БОЛОВ

464

ХОТООС БАРУУН ЧИГЛЭЛД ГАРЧ, ОРЖ ИРЖ БАЙГАА МАШИНЫГ БҮРТГЭХЭЭР БОЛОВ

 

Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Оргил делта трейд” ХХК-тай хамтран Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Архангайн салдаг уулзвар дээр байрлах замын цагдаагийн байнгын постод хяналтын камер бий болгожээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарч, орж ирж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх, мэдээлэх систем бүхий камерын хяналттай болж байгаа аж.

Камержуулах ажил өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлсэн ба уг байнгын постын дэд бүтцэд тулгуурлан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлжүүлэх, хянах боломжтой LPR системийн 4 ширхэг, 360 градусаар харах боломжтой 1, байнгын постын дотор хяналтын 3 нийт 8 камерын системийг хийж гүйцэтгэлээ.

Уг камерын систем нь эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгдсэн удирдлагын төвд бүртгэж мэдээлэх Тайвань болон АНУ-ын хамтарсан “Diviotec” компанийн өндөр нягтрал бүхий 5МР дүрсний нягтралтай, өдөр шөнийн цагаар автомашины дугаарыг таних зориулалт бүхий камерын системийг суурилуулан ажиллаж байна. 

Тус албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийг хянах мөн адил камерын хяналтын системийг суурьлуулахаар төлөвлөж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>