Г.Занданшатар: "Манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг болсон"

609

“Тинк банк 2019 мөнгө, санхүүгийн орчин" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн юм. Тэрээр "Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт сэргэж, өрийн дарамтаас гарч байна. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснээр хамгийн тогтвортой өсөлттэй 10 орны нэгэнд зүй ёсоор орж байна. Өөрөөр хэлбэл, 2018 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг боллоо. Улсын төсөв ашигтай гарсан нь сүүлийн найман жилд байгаагүй үзүүлэлт болсон. Мөн Монголбанк 22 тонн алт худалдан авсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр амжилт. Иргэдийн хадгаламж ч тогтвортой өсч байна" гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>