Хятад, Австралиас нүүрс импортолдог гол боомтоо хаалаа

711

Хятад, Австралиас нүүрс импортолдог гол боомтоо хаалаа

 

БНХАУ-ын Засгийн газар Австралиас нүүрс импортолдог гол шугам болох Далиан боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан нь нүүрсний зах зээлд тодорхойгүй байдал үүсгээд буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

“Бээжингийн шийдвэр Австралийн эдийн засагт томоохон хохирол учруулахгүй” гэж Австралийн Нөөцийн Банкны захирал Филип Лоу онцлов.

 

Гэхдээ Австралийн уул уурхайн салбарынхан дээрх шийдвэрийг “нэг талыг барьсан улс төрийн шийдвэр байна” хэмээн буруутгажээ. Үйл ажиллагаагаа зогсоогоод буй Далианы боомтоор Австралиас жилд 12 сая тонн коксжих нүүрс экспортлох квоттой аж.

 

Австрали улс БНХАУ-ын нүүрсний импортын 44 хувийг нийлүүлдэг ба Австрали жилд 64 тэрбум ам.долларыг олдог. БНХАУ-ын хамгийн том коксжих нүүрс импортлогч орон Австралиас гадна Монгол Улс юм.

 

Далиан боомт хаагдсан ч "Австралид дарамт болохгүй" хэмээн албанхан ярьсан ч өдгөө ам.доллартай харьцах, австрали долларын ханш 70 цент болж, буурчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>