Ц.НЯМДОРЖ, Н.ЭНХБОЛД НАРЫН ЯВАХ ЦАГ БОЛЖЭЭ

504

Ц.НЯМДОРЖ, Н.ЭНХБОЛД НАРЫН ЯВАХ ЦАГ БОЛЖЭЭ

 

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны оройн 20.00 цагаас эхлэн Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалын хэргээр баривчлах гэж оролдон, шөнөжингөө үймээн самуун дэгдсэн. Улмаар 13-ны өглөө Н.Энхбаярыг үүрээр гэрээс нь бор оймсыг нь гозолзуулан баривчилсан. Тухайн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Н.Энхбаярыг баривчлах гэснийг мэдээгүй. Өглөө телевизээр үзлээ” хэмээж байв.

Тэгвэл ойрын өдрүүдэд Батлан хамгаалах хийгээд ХЗДХ-ийн яамд хөл толгойгоо олохгүй үймж байгааг мэдэж байна уу? Эсвэл та зурагтаар авсан мэдээллээс цаашгүй сууна уу?

Сануулахад 1: Өнгөрсөн нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Тухайн үедээ уг хэрэгтэй холбоотой маш олон таамаг гарч байв. Ямартай ч зарим албаныхан нас барсан цэргийг ахлагч нь “дэглэсэн” гэдгийг үгүйсгээгүй юм. Ийнхүү эр цэргийн албанд эрүүл саруул мордсон нэгэн ээжийн хүү харамсалтайгаар амь насаа алдсан.

Сануулахад 2: Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргож, ОХУ-ын Тувад амиа алдсан харамсалтай хэрэг сар шинийн баярын өмнөхөн гарсан юм.

Байлдагч оргох үедээ 50 ширхэг сумтай буутай явсан бөгөөд эрлийн багийнхан оргосон цэргийг олох үед амьд байсан ба ОХУ-ын хил рүү хууль бусаар нэвтэрсэн байсан гэж байгаа. Улмаар талийгаач Ц.В-г тэнгэр рүү гурван удаа буудаж, дараа нь өөрийгөө буудан, амь хохирсон гэдэг мэдээлэл тархсан. Гэхдээ энэ тухай албаныхан одоо хүртэл мэдээлэл албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Ийнхүү арав  хоногийн зайтай эх орны манаанд зогссон хоёр цэрэг харамсалтайгаар нас барлаа. Төр таг чиг.

Сануулахад 3: Өнгөрсөн баасан гарагт Урьдчилан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдсон эмэгтэй Б нь өөрийгөө хорлож, амь насаа алдсан.

Гэтэл хариуцсан сайд нар таг чиг. Хариуцсан яамаа удирдаж чадахгүй байгаа учраас Ц.Нямдорж, Н.Энхболд нар албан тушаалаа хүлээлгэн өгөх нь зүй ёсны хэрэг. Улс төр дэх олон жилийн туршлагаа бодсон ч  улс төрийн соёлд жишиг болж, ёс зүйн хариуцлага хүлээн өөрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөх зүйд нийцнэ. Угаас Ц.Нямдорж, Н.Энхболд нар хариуцсан яамнаасаа явах цаг болсон гэдгийг дээрх хэргүүд нотолж байна.
П.ГОО

Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>