Ноён Бондгор хөл хүндтэй эхнэрийнхээ зургаар гайхууллаа

3726

Нийтийн дууны урлагт МУГЖ, дуучин С.Жавхлан ахынхаа дэмжлэгтэйгээр хөл тавьж, цөөнгүй хэдэн дуугаараа охид залууст танигдсан түүний жинхэнэ нэрийг мэдэх хүн тун ховор. Ноён Бондгор нэрээр урлагийн тайзнаа гарч буй Ц.Амарбаяр гэгч эл залуу уран бүтээлээс гадна хувийн бизнесээ өргөжүүлэн яваа чамлахааргүй сүйхээтэй нэгэн гэлцдэг.

Өнгөрсөн жил түүний ажиллуулдаг "Намуун” нэртэй кафе, паб шатаж багагүй гарз хохирол амссан ч урьдынхаасаа улам сайхан засч тохижуулан, уран бүтээлчидтэйгээ цуг наргиж суудаг болсон гэх. Орчин цагийн охид хүүхнүүдийг эхээс төрсөн царай зүс, бие галбиртаа мэс хүргэж, нэрийг нь ч бараг бүтэн хэлж чадахгүй шахам явдаг элдэв дээдийн брэнд рүү үхэн хатан тэмүүлэхээс илүүтэй хайр халамжаараа гайхагдсан Монгол эмэгтэй шиг байхыг уриалаад баахан онигоонд орсон түүхтэй эр гэж байгаа.

Амихандаа, дуучин ахынхаа эхнэрийг хальт магтах гээд харин ч бүр дордсон түүнийг хэвлэлийнхэн "Жавхлангийн гэргийд дурласан” гэж оношилсон бол, хошин шогийнхон хамгийн инээдтэй байдлаар "хайр сэтгэл”-ийг нь дүрслээд авсан.

Энэ мэтээр уран бүтээл, хувийн бизнес, хайрын "сэтгэгдэл” зэргээрээ үе үехэн олны анхаарлыг татчихдаг ноён Бондгор саяхан хөл хүндтэй эхнэрийнхээ зургийг дэлгэж, найз нөхөддөө гайхуулсан аж. Эгэл даруухан,хөл хүндтэй нэгэн бүсгүйг ихэд халамжлан тэвэрсэн дуучин залууд уран бүтээлч найз нөхөд нь аз жаргал хүссэн бөгөөд хариуд нь тэрбээр "Сайхан гэр бүл болно оо” хэмээн талархжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>