Охидыг Өмнөговь руу аваачиж биеийг нь үнэлүүлдэг байжээ

3726
06d4945b15b11148big    Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн автобусны буудлын орчимд насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлж байсныг дүүргийн цагдаагийн албан хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ. Шалгалтаар 15-17 насны дервөн охин байсан бөгөөд тэднийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б.Баатарсүрэн гэгч Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу аваачин, биеийг нь үнэлүүлдэг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Охидыг Өмнөговь аймагт очиход нь Д.Ганболд хэмээх этгээд уурхайн ажилчид, хүнд даацын автомашины хятад жолооч нарт зуучлан биеийг нь үнэлүүлдэг байсан аж. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зохион байгуулсан, унаа машинаар үйлчилсэн, орон байраар хангасан гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>