“Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжгүй”

67

 

“Ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжгүй”

 

Нийслэл хотод нийт 216 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Үүнээс 35 мянган өрх орон сууцны төлбөрийн урьдчилгаанд 30 хувийг төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэсэн судалгааны дүнг албаныхан гаргасан байдаг.

Ипотекийн зээлийн хүүг гурван хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон зарим судлаачид үзэж байгаа. Гэвч ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд зээлийн хүүг бууруулахыг хориглосон учраас зээлийн хүүд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн тайлбарыг БХБЯ-наас өгч байна.

ОУВС-гийн зүгээс халамжийн шинж чанартай ипотекийн зээлийг зогсоо гэдэг хатуу шаардлага тавьсан ч Монголбанк болон Сангийн яам ипотекийн зээлийг зогсоох боломжгүй, иргэдийг орон сууцжуулах нь Засгийн газрын бодлого гэдэг байр суурийг илэрхийлж, харин тодорхой хязгаарлалттайгаар ипотекийн зээлийг үргэлжлүүлж байгаа юм байна.

Түүнчлэн энэ оноос хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийн шинэ журмын дагуу ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх үүднээс Монголбанкны хувьд арилжааны банкуудтай тохирч, арилжааны банкууд өөр дээр байгаа мөнгөө ипотекийн зээлд оруулж байхаар тохиролцжээ. Шинэ журмаар ипотекийн зээлийн эх үүсвэр 600 орчим тэрбум төгрөг болж нэмэгдэж байгаа юм байна. Өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээлд жилдээ 6000-8000 иргэн хамрагдаж, 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.

Харин зах зээлд борлуулагдаагүй орон сууцуудыг төр худалдан авч, төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олгох санал боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн боловч Сангийн яамны зүгээс татгалзсан хариу өгчээ.

Одоогоор нийт 330 төслийн хүрээнд 59 мянган айлын орон сууц баригдаж байгаагаас 5800 орчим айлын орон сууц ашиглалтад орсон байна.

https://updown.mn/75107.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.