Бизнесийн саад болсон удаан төр

364

Монгол улс жил бүр мах махан бүтээгдэхүүнийг хөрш орнуудадаа экспортлож эдийн засагт тодорхой дэмжлэг үзүүлж ирсэн өмнөх засгийн газруудад ч энэ ажлыг эрчимтэй дэмжиж ирсэн. Гэтэл ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ хэмээн зарлаад байгаа У.Хүрэлсүхийн засгийн үед энэ ажил гацаанд ороод багагүй хугацаа өнгөрөөд байна.

2019 он гараад 3 дахь сарын нүүр үзэж байгаа хэдий ч Монгол улсын хилээр нэг  кг мах махан бүтээгдэхүүн гараагүй байна. Бүтэн нэг улирал экспорт гацна гэдэг бол бизнес эрхлэгчид асар том алдагдал бөгөөд экспортын гэрээгээр ихээхэн хэмжээний алдагдал хүлээх магадлал өндөр байна.

2019 оны 1-о сарын 15-ны Хүнсний аюулгүй байдлын үндсэний зөвлөлийн зөвлөмж гарч 1-р сарын 18нд сайдын https://www.legalinfo.mn/law/details/13990  тушаал гарч Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нарт ажил даалгасан хэдий ч хурган дарга нар ажлаа мэдэхгүй байна уу? Аль эсвэл ажлаа хийхгүй байна уу?  Цаг хугацаа явсаар л байна. Төрийн албыг чадварлаг мэргэшсэн байхыг дээр дооргүй ярьж байгаа хэдий ч бодит байдал дээр төрийн албны үнэн дүр төрх ийм л байна.

 

эх сурвалж:FACT.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>