Д.Ганхуяг: У.Хүрэлсүхийн тэмцэх гээд байгаа олигархууд нь яг дэргэд нам дотор нь байгаа
Нэгдэх буюу Засгийн Газрын баримталж буй аль нэгээс нь эхлэн хөвөрдөх арга буруу биш боловч төр засгийн хур гэмт хэрэг уул овоо болтлоо хуримтлагдсан нөхцөлд ихээхэн түвэгтэй, хүндрэлтэй, амжилт олоход ихэд эргэлзээтэй юм.
Энэ жишгээр бол У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын эхлэл МАНАН-г бэхжүүлэх чиглэлтэй юу, үнэхээр МАНАН системийг бүхэлд нь эвдэж, шинэчлэн өөрчлөх чиглэлтэй юу гэдгийг одоогоор шууд хэлэх, нотлох боломжгүй.
Хэрэв систем гажиг бөгөөд гамшигт төлөв байдал орж, хүмүүс болон хүмүүсийн нийтлэгт илт хор хөнөөл учруулж буй нь илт болсон нөхцөлд системд “засвар хийх” боломж шавхагдах ба энэ тохиолдолд хүмүүс системд өөрчлөлт хийж, түүнийг халж өөрчилдөг.
Үнэн хэрэг дээрээ манай улс төрийн намууд тал тал тийшээ салж явахад бэлэн дайсагнагч олон бүлгүүдээс бүрддэг. Яагаад салж болдоггүй гэхээр салж явсан нь системт сүлжээгүй, үлдсэн нь системт сүлжээтэйгээ үлддэг.
У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр МАН-ын дарга, намын удирдах ажилтнууд учраас намыг “дээрээс” нь, “дотроос” нь шинэчлэх бүр ч илүү боломжтой. Тэд хур гэмт хэргийг хөвөрдөн шийдвэрлэх аргынхаа зэрэгцээгээр намынхаа шинэчлэлийг ярьж, үйлдэх зайлшгүй шаардлагатай.