"Оны залуу" тодруулах "Next stop" харшийн наадам энэ сарын 18-нд болно

1145
Нийгэм, улс төр, Эдийн засаг, бизнесийн "Оны залуу”-г тодруулах "Next Stop” харшийн наадмыг Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай "Хамгийн тансаг харшийн наадам” гэж дуу алдаж байсан юм. Энэхүү наадмыг булган сүүлтэй ч гэж ярьцгаадаг. Учир нь жил жилийн шилдэг залуучууд өдгөө төр нийгэм, эдийн засаг, бизнесийн өнөөгийн өнгийг тодорхойлогч, ард түмний төлөөлөл болж байгаа нь "Next Stop”-ийг бусад харшийн наадамтай харьцуулахын аргагүй гэдгийг илтгэж байгаа юм. Энэхүү наадамд төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад гадаад, дотоотод хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн салбарын томчууд, он оны шилдэг залуучууд уригдан оролцдог нь энэхүү наадмын нэр хүнд, чансааг илтгэж байгаа юм. Энэ жилийн "Next Stop” наадмын шилдгүүд энэ сарын 18-нд тодрох гэж байна. Монгол улсын цаашдын ирээдүйг тодорхойлох нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн "Оны залуу”-чууд хэн байх бол...

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>