Дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрчээ

525

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тайланг ҮСХ-ноос мэдээллээ.  2018 оны дөрөвдүгээр улиралд 40,5 мянга гаруй байгууллагын 652.2 мянган ажиллагчид нийгмийн даатгал төлжээ.

НДШ төлөгчдийн медиан цалин 806.6 мянган, дундаж цалин 1 сая 120 мянга 350 төгрөгт хүрсэн байна.  Төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанийнх ажиллагчид 1.3 сая, хязгаарлагдмал хувьцаат компанид ажиллагсад 1.2 сая төгрөг, төсөвт байгууллагынх 901 мянган төгрөг, хоршоонд ажиллагсдынх 400 мянган төгрөг байгаа аж. Харин уул уурхайн салбарын ажиллагсад хамгийн их буюу 2.5 сая төгрөгийн цалинтай бол нийтийн хоолныхны салбарынхан 704 мянган төгрөгийн дундаж цалинтай байна гэсэн статистик дүн гарчээ. 

Н.Нягт

SHUUD.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>