Америк хар ярианы хамгийн өргөн хэрэглэдэг 100 өгүүлбэр /ярианы 70% асуудалгүй ойлгодог болно/

1629

Америк хар ярианы хамгийн өргөн хэрэглэдэг 100 өгүүлбэр /ярианы 70% асуудалгүй ойлгодог болно/

 

Хамгийн өргөн хэрэглэгддэг 100 Америк хар яриа. Эдгээр 100 өгүүлбэр цээжилсэн байхад та ярианы 70% асуудалгүй ойлгох болноо 

1. Ping pong – Ширээний теннис, Example: Do you know how to play ping pong? – Чи ширээний теннис яаж тоглодгийг мэдэх үү?

2. Pitter-patter – Бороон дуслын дуслах чимээ болон тог тог гэх чимээг америк ярианд ингэж хэлдэг
Example: I love the pitter-patter of the rain – Би бороон дуслуудын тог тог хийн дуслах чимээнд дуртай.

3. Spic-and Span – Гял цял юм шиг цэвэрхэн байлгах Example: We have to get the house spic-and-span before my relatives come to visit. Манай хамаатнуудыг ирэхээс өмнө бид гэр орноо гял цял болтол цэвэрлэх ёстой шүү.

4. Chit-chat – Ойр зуурын юм ярих, хэдэн үг солих Example: Let`s go somewhere and chit-chat for a while – Нэг тийшээ явж хэдэн үг сольцгооё л доо.

5. Clip-clop – Морины явдлаас гарах чимээ Example: Did you hear that clip-clop sound? There must be a horse nearby.Чи энэ тог тог гэх чимээг сонсож байна уу? Энэ хавьд ойрхон морь байх шиг байна.

6. Ding-dong- Хаалганы хонх дуугарах чимээ Example: Did you hear that ding-dong sound? I think someone is at your nt door.Чи хаалганы хонх дуугарахыг сонсов уу? Хэн нэгэн хаалганы цаана байх шиг байна.

7. Fit as a fiddle ( to be) – Хүч чадлаар дүүрэн, эв эрүүл сав саруул, дахин төрсөн юм шигExample: I was sick yesterday but i`m fit as a fiddle.Би өчигдөр өвчтэй байсан ч өнөөдөр харин эв эрүүл байна.

8. Flip-flop- Эсрэгээрээ буюу байр нь солигдсон Example: The answer to this mathematical problems isn`t 32. It`s 23. You flip-flopped the numbers.Наад бодлогын чинь хариу 32 биш 23. Чи тоонуудынх нь байрыг сольчихож.

9. Goochy-goo – Гижиг гижиг Example: Your baby is so cute! Goochy-goo!Чиний хүүхэд үнэхээр хөөрхөн юм аа. Гижиг гижиг.

10. Go together- Үерхэх, хэн нэгэнтэй болзох Example: When two people are dating they are going together.Хэрвээ 2 хүн болзож байгаа бол тэд үерхэж байгаа гэсэн үг.

11. Pop the question – Гэрлэх санал тавих, гэнэт пал хийтэл асуух Example: I think Steve is finally going to pop the question tonight!Миний бодлоор Steve өнөө орой надад гэрлэх санал тавих байх.

12. Walk arm in arm – Гар гараасаа хөтлөлцөж алхах Example: I think they`re best friends. They always walk arm in arm wherever they go.Миний бодлоор тэр 2 сайн найзууд байх. Тэд хаашаа ч явсан үргэлж хөтлөлцөж явах юм.

13. Cold feet – зүрх хүрэхгүй байх, зориг дутах Example: I know you asked me to tell Matt he`s fired, but I just couldn`t. I got cold feet. Чи надаас Matt-д ажлаас халагдсан гэдгийг нь хэлэхийг гуйсныг би мэдэж байна. Би зориг дутаад хэлж чадсангүй.

14. Come clean- Шударга байх, ний нуугүй ярилцах Example: Come clean with me! Did you borrow my car while I was out of town. Надад шударгаар хэлчих. Чи миний машиныг хөдөө явсан хойгуур унасан уу?

15. Sleep a wink- Цурам хийлгүй хонох Example: I didn`t sleep a wink last night. Би өнгөрсөн шөнө цурам хийлгүй хонолоо.

16. Sleep like a log- Үхсэн юм шиг нам унтах Example: I slept like a log last night. Би өнгөрсөн шөнө үхсэн юм шиг нам унтлаа.

17. Spitting image of someone- Хэн нэгнийг өвчсөн юм шиг дуурайх, хэн нэгэнтэй усны дусал шиг адилхан байхExample: She`s the spitting image of her mother. Тэр ээжтэйгээ усны дусал шиг адилхан юмаа.

18. Beat around the bush- Ямар нэгэн юмыг тойруулж ярих, бөөрөнхийлөх, булзааруулахыг хэлдэг. Example: Just tell me what you want. Stop beating around the brush! Зүгээр юу хүсээд байгаагаа хэл л дээ. Бөөрөнхийлж ярихаа болиоч.

19. Get someone- Хэн нэгний дургүйг хүргэх, эгдүүцэл төрүүлэх Example: It really get me when people lie! Хүмүүс худлаа ярихад миний дургүй маш их хүрдэг

20. Go in one ear and out the other- Нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарах Example: I`ve told you three times to take off your shoes before you walk on the new carpet. I feel like everything I say to you goes in one ear and out the other. Манай шинэ хивсэн дээгүүр алхахдаа гутлаа заавал тайлж бай гэж би чамд 3 удаа хэлсэн байхаа. Миний хэлсэн үг бүхэн нэг чихээр чинь ороод нөгөө чихээр чинь гарчих юмаа.

21. In the raw- Чармай нүцгэн, шав шалдан гэсэн утгыг Америкийн өдөр тутмын хар ярианд ингэж хэрэглэгддэг Example: I guess hi didn`t know I was in the house. When I walked into the living room, he was just standing there in the raw.Тэр намайг гэрт байсан гэж мэдээгүй байх. Би том өрөөнд гэнэт яваад ортол тэр шав шалдан зогсож байсан.

22. Make oneself at home- Гэртээ байгаа юм шиг байх, тухлахExample: Welcome to my house! Please make yourself at home.Манай гэрт тавтай морил. Гэртээ байгаа юм шиг л байгаарай.

23. Eyes are bigger than one`s stomach- Ямар нэгэн юманд сэтгэл ханахгүй байх, гэдэс нь цадсан ч сэтгэл нь цадахгүй байх гэсэн утгыг илэрхийлдэгExample: Look at all that food you ordered! I think you eyes are bigger than your stomach.Чи наад захиалсан хүүлнуудаа хар даа! Миний бүдлоор чиний гэдэс чинь цадсан ч сэтгэл чинь цадахгүй юм даа.

24. Unable to make heads or tails /out/ of someone or something- Ямар нэгэн юмны эсвэл хэн нэгний учрыг олж чадахгүй байх Example: Something Mark is so nice and other times he`s so nasty. I just can`t make heads or tails him.Марк нэг бол учиргүй сайхан аашлаад л нэг бол муухай аашлаад л байх юм. Би түүний учрыг ерөөсөө олдоггүй юм.

25. Vanish into thin air- Усанд хаясан чулуу шиг алга болох Example: I was speaking with an elderly woman and turned away for just a few seconds. When I turned back, she hed vanished into thin air. Би нэг эмэгтэйтэй ярилцаж байгаад өөр тийшээ хэсэг зуур харчаад эргэтэл тэр эмэгтэй агаарт замхарчихсан юм шиг л алга болчихсон байсан.

26. Let someone have it- Хэн нэгэнд шангий нь хүртээх, хариуг нь барих Example: If he insults me again, i`m going to let him have it! Хэрвээ тэр намайг ахиад доромжилбол би түүнд шангий нь хүртээх болно.

27. Take something in stride- Ямар нэгэн юмыг юу ч болоогүй юм шиг хүлээж авах, тайван байх Example: She didn`t seem too upset when her house burned down. She certainly took it in stride. Тэр эмэгтэй байшингаа шатахад нэг их сэтгэлээр унахгүй байх шиг санагдсан. Тэр бараг юу ч болоогүй юм шиг л тайван байсан.

28. Take something lying own- Ямар нэгэн юмыг зүгээр өнгөрөөх, тэвчихExample: He just insulted you. Are you going to take that lying down?Тэр сая чамайг доромжиллоо. Чи тэгээд энэ бүхнийг зүгээр л өнгөрөөх гэж байгаа юм уу?

29. Turn over a new leaf- Аливаа зүйлийг шинээр эхлэх, муу дадал зуршлаасаа салах Example: i`m never going to be late again. Starting right now, i`m turning over a new leaf. Би дахиад хэзээ ч хоцрохгүй. Яг одооноос эхлээд би энэ байдлаа өөрчлөнө.

30. Get / all / worked up about something- Ямар нэгэн юманд бухимдах Example: My mother got / all / worked up because I forgot to buy bread at the market. Би дэлгүүрээс талх авахаа мартсан болохоор ээж жаахан бухимдсан.

31. Out of the question- Ямар ч боломжгүй зүйлийг ингэж хэлдэг Example: -Are you going to the party with us tonight, Mark?-no, I`m afraid that going to the party is out of the question until i`ve finished my term paper.Марк,чи өнөө орой бидэнтэй цуг үдэшлэгт явах уу?Үгүй уу, би бие даалтаа дуусгатал үдэшлэгт явна гэдэг бол миний хувьд ямар ч боломжгүй зүйл юм.

32. Have a hunch- Зөн совинтой Example: -How did you do on your physics exam today?-I don`t know but I studied hard, so I have a hunch that I did well. Өнөөдрийн физикийн хичээлийн шалгалтыг чи хэр зэрэг өгсөн бэ?Би мэдэхгүй байна гэхдээ би сайн сурдаг болохоор сайн хийсэн байх гэсэн зөн төрөөд байна.

33. Run into someone- Хэн нэгэнтэй тааралдах Example: Hello, Dave. I didn`t think i`d run into you today.Сайн уу? Би чамтай өнөөдөр тааралдана гэж бодсонгүй шүү.

34. Drop by- Хальт дайраад гарах, ороод гарах Example: Why didn`t you drop by my house for dinner tonight? Чи өнөө орой манайд ирж оройн хоол идэнгээ манайхаар ороод гарч яагаад болохгүй гэж.

35. Flash out of water- Уснаасаа гарсан загас шиг л эвгүй танил бус орчинд байна гэхийг ингэж илэрхийлдэг Example: -Three of my girl friends from school are coming to our party, why don`t you join?-Three girls! But i`ll feel like a fish out of water.Манай сургуулийн 3 охин бидний үдэшлэгт ирцгээнэ, яагаад чи бидэнтэй хамт байж болохгүй гэж?3 охион…. Гэхдээ би тэдний дунд их л ганцаардана даа.

36. Under the weather- Бие эвгүйрхэх, чилээрхэхExample: You look pale today. Are you feeling under the weather.Чи их цонхигор харагдаж байна. Бие чинь эвгүйрхээд байгаа юм уу?

37. In hot water- Асуудалд орох, хүнд байдалд орохExample: I just lost my key- Би түлхүүрээ хаячихсан юм шиг байна.You`ll be in hot water- Чи ч хэцүүхэн л байдалд орох нь дээ.

38. About to- Яг тэгэх гэж байсан, хийхээр байсан зүйл-Have you started studying for your math test?-Not yet, I was just about to.Чи математикийн шалгалтандаа бэлдээд эхэлчихсэн үү?Хараахан үгүй, би яг хйиж эхлэх гэж байсан юм.

39. Cheer up- Урам зориг өгөх-John was depressed, soI took him to a funny movie and he cheered up.Жони их шаналсан байсан, тэгээд түүнтэй би кинонд явсны дараа тэр их сэргэсэн.

40. By no means- Тэгэлгүй яахав, ямарч асуудалгүй-May I share this bench with you?- Би тантай энэ сандлыг хуваалцаж болох болов уу?-By no means. You`re very welcome to sit here.- Бололгүй яахав, та энд сууж болно.

41. Every other- Өнжөөд нэг-I don`t have a math every day. I have it every other day.Би математикийн хичээлд өдөр бүр суудаггүй. Өнжөөд нэг суудаг.

42. Feel like- Тэгмээр санагдаад байна, ингэмээр санагдаад байна-What do you want to do today?- Чи өнөөдөр юу хиймээр байна?I feel like going to the beach.- Би нэг л наран шарлагын газар руу явмаар санагдаад байна.

43. Figure out- Учрыг нь олохDave, could you help me please, I can`t figure out how to put this bookshelf together.Надад туслаач, би энэ номын тавиуруудыг яаж тогтоохоо мэддэггүй.

44. Get the hang of- Ямар нэгэн зүйлтэй байнга зууралдах,учрыг нь олохI`m getting the hang of English grammar.Би англи хэлний дүрэмтэй нилээн зууралдаж байгаа.

45. Give a hand- Гар сунган туслахCan you give me your hand, please?Та надад туслаж болох уу?

46. Have a heart- Өрөвдөлдөө, тэгэх үү? Сэтгэл гаргалдааPlease dad, have a heart, I want this snake at home.Гуйж байна ааваа, би энэ могойг гэртээ тэжээмээр байна.

47. Keep in eye on- Нүд салгалгүй харахKeer your eye on the children while I go to the store.Намайг дэлгүүр явах хооронд миний хүүхдүүдээс нүд битгий салгаарай.

48. Jump to conclusions- Шууд шийдвэр гаргахThe minute he looked at the test he knew he was jumping to conclutions because he had not studied for it.Тэр ерөөсөө шалгалтандаа бэлдээгүйн улмаас хэсэг зуур сорилыг харж байснаа шууд тааж эхэлсэн.

49. Ins and outs- Сайн мууг нь мэдэхDave is an excellent tour guide because he knows all the ins and outs of traveling.Dave бол их сайн хөтөч, яагаад гэвэл тэр аялалын сайн муу зүйлийг бүгдийг нь мэднэ.

50. Don`t worry about your misunderstanding with the manager, I`ll get it all ironed out for you.Менежертэй үл ойлголцсон талаараа санаа зоволтгүй. Би бүгдийг нь чиний төлөө залруулчихлаа.

51. Piece of case- Ядах юмгүй амархан, үдийн будааCan you play football?- Чи хөл бөмбөг тоглож чадах уу?Sure, it`s a piece of case- Тэгэлгүй яахав, ядах юмгүй амархан

52. Once in a blue moon- Маш ховорхон, бараг л тохиолддоггүй зүйлI don`t like the ballet, I only go once in a blue moon.Би баллет үзэх дургүй, бараг л үздэггүй дээ.

53. On the blink- Ямар нэгэн юм нь ажиллахгүй байх, эвдрэхWhy didn`t you take your car to school today?Чи яагаад өнөөдөр машинаараа сургуульдаа ирээгүй юи бэ?I couldn`t. it`s on the blink.Би машинаар ирээгүй. Эвдэрсэн байсан.

54. Pick up the tab-Хэн нэгнийг даах, тооцоог нь хийхLet me help you with the check- Наад тооцоог чинь би хийчихье.No, since it`s your birthday I`ll pick up the tab.- Үгүй ээ, чиний төрсөн өдөр юм чинь би хийе.

55. Play by ear- Сэлгүүцэх, онцын зүйл төлөвлөөгүй байхDo you have plans for the holiday weekend?- Амралтын өдрүүдээр чи ямар нэгэн юм төлөвлөсөн үү?No, i`m going to play by ear.- Үгүй дээ, онцын юм төлөвлөөгүй.

56. On the right track- Зөв юм хийх, зөв шийдвэр гаргахI may not have my problem solved, but at least I know i`m on the right track.Би асуудлаа шийдвэрлэж чадахгүй байж болно. Гэхдээ энэ бүхний эцэст би зөв юм хийж байгаа.

57. Quite a few- Нилээн хэдэн удааHave you ever been in Tokyo?- Чи ер нь токиод байсан уу?Yes, I`ve gone there quite a few times.- Тиймээ би тийшээ нилээн хэдэн удаа очиж байсан.

58. Right away- Нэн даруйI gotta go to school right away, or I`ll be late.Би яг одоо даруйхан сургуульдаа явах ёстой үгүй бол хоцрох нь.

59. Say that again- Тэгэлгүй яахав, яах ч аргагүй тиймThe weather is absolutety perfect today.- Цаг агаар ч үнэхээр сайхан байна шүү.Yes, you can say that again- тэгэлгүй яахав дээ

60. Sleep on it- бодох хугацаа хэрэгтэй байнаI`ll sleep on it.- Би бодож байгаад хариулья.

61. Hit it off-How was your blind date last night?We hit it off right away.

62. Bite off more than one can chew- Өөрийн чадахаас илүү их зүйлийг ярихI`m not biting of more than that I can chew- Би өөрийн чадах зүйлээс илүү юм ярихгүй.

63. Break the ice- Нүүр хагарахWe broke the ice already.- Бид аль хэдийнээ нүүр хагарчихсан

64. Few and far between- Маш ховорхон тохиолдох зүйлIt`s very few and far between.

65. Be tired of- Залхах үзэн ядахI`m tired of working hard all day.Би бүхий л өдөржингөө шаргуу ажиллахаас залхаж байна.

66. An old hand- Дадлага туршлагатай, хуучин бууны хугархай гэдэг шигI`m old handed person for hunting-Би ч ан агнахдаа их дадлага туршлагатай л даа.

67. As a matter of fact- Яг үнэнийг хэлэхэд, үнэндээ болAs a matter of fact, I didn`t draw this picture.Үнэндээ бол би энэ зургийг зураагүй л дээ.

68. Be on one`s own- Биеэ дааж амьдардагI live on my own.- Би өөрөө биеэ дааж амьдардаг

69. Get rid of- Тайлах, суллах, эвдлэхCan you get rid of this one.- Чи энэ нэг юмыг салгаад өгөөч.

70. Friend in need is a friend indeed- зовох цагт нөхрийн чанар танигданаYour best friend could reay use your help.Remember, a friend in need is a friend indeed.Чиний сайн найз чинь чиний туслалцааг авч болох байсан.Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үгийг санаж байна уу?

71. A little knowledge is a dangerous thing- Аливаа зүйлийн талаар нимгэн мэдлэгтэй байх нь нэн тусгүйPaul is going to try and fix his own car? He only read one chapter of his auto mechanics book! He`s about to prove that a little knowledge is a dangerous thing.Паул машинаа өөрөө засах гэж байгаа юм уу? Тэр автомашины тухай номны дөнгөж 1-р бүлгийг уншсан ш дээ. Аливаа зүйлийн талаар нимгэн мэдлэгтэй байх нь нэн тусгүй гэдэг л болох нь дээ.

72. Penny saved is a penny earned- Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэмIf I buy shoes at this store, it will cost less than if I bought them at the other store. I know I`ll only be saving a few cents, but a penny saved is a penny earned.Хэрвээ би энэ дэлгүүрээс энэ гутлыг худалдаж авбал нөгөө дэлгүүрийн үнээс арай хямдаар авах юм байна. Дуслыг хураавал далай дуулсныг хураавал эрдэм.

73. A watched pot never boils- Бухын доодохыг харж үнэг турж үхнэI know you`re waiting for Mark`s telephone call, but you can`t just sit next to the telephone all day. You know what they say A watched pot never boils. Why don`t you go do something to keep yourself busy.Би чамайг Maркийн утсаар ярихыг хүлээж байгааг мэдэж байна. Гэхдээ чи өдөржингөө утасны дэргэд сууж болохгүй. Чи нэг ийм үг мэднэ дээ. Ямар нэгэн зүйлийг хэтэрхий их хүлээвэл хэзээ ч биелдэггүй гэж. Яагаад чи өөрийгөө ямар нэгэн юм хийж завгүй байлгаж болохгүй гэж.

74. Absence makes the heart grow fonderWhen your boyfriend comes back from his vacation, he`ll be even more in love with you. Remember, absence makes the heart grow fonder.

75. Beauty is only skin deep- Царайны сайхнаар цай сүлэхгүйJane may be beautiful, but she`s a terrible person. She sure does prove that beauty is only skin deep.Jane магадгүй хөөрхөн байх л даа. Гэвч тэр их муухай хүн.

76. Birds of a feather flock together- нэг тэрэгний хоёр дугуйScott`s friends are all strange, but like they say, birds of a feather flock together.Скотын найзууд нь их сонин ш дээ. Яг нэг тэрэгний ижилхэн дугуйнууд шиг.

77. Blood is a thicker than the water-Элэг дордойвч уруул дордойхгүйDave had a choice od moving to another city with his parents, or staying behind with his friends. Since blood os thicker than water, he decided to go with his family.Dave эцэг эхтэйгээ өөр хотруу нүүх үү? Найзуудтайгаа үлдэх үү? Гэдэг дээр сонголт хийх хэрэгтэй боллоо. Элэг дордойвч уруул дордойхгүй гэгчээр тэр эцэг эхтэйгээ хамт нүүхээр шийдлээ.

78. Crime doesn`t pay- Олон хавар нэгэндээJane stole a thousands dollars from work and now she`s going to jail. It`s the third time she`s done that to an employer. When will she iearn that crime doesn`t pay?Jane ажлаасаа 1000 доллар хулгайлаад одоо шоронд орох гэж байна. Энэ нь түүний 3 дахь удаагийнх нь. Олон хавар нэгэндээ гэж.

79. Don`t count your chickens before they hatch-Их санасан газар 9 шөнө хоосон хонох. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий.My job interview went so well today that i`m going to quit my current job. No, wait! Don’t count your chickens before they hatch.Миний ажлын ярилцлага маш сайн болсон өнөөдөр. Тийм болохоор би одоогийн ажлаасаа гарах гэж байгаа. Үгүй, хүлээж бай. Их санасан газар 9 шөнө хоосон хонох гэгч болвоо.

80. Don`t look a gift horse in the mouth- Бэлгийн мориний шүдийг нь үздэггүйI wanted a red bicycle for my birthday. This one is green! Don`t look a gift horse in the mouth. You could have received nothing.Би төрсөн өдрөөрөө улаан өнгөтэй унадаг дугуй авна гэж хэлсэн биз дээ. Энэ чинь ногоон юм байна ш дээ.

81. Early to bed, early to rise makes a man healthy, wealthy, and wise- Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоноYou`re going to bed already? It`s only eight o`clock! You know what they say. Early to bed, early to rise makes a man healthy, and wise.Чи аль хэдийн орондоо орсон байгаа юм уу? Дөнгөж 8 цаг болж байна ш дээ.Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно.

82. Easy come, easy go- зовж байж олоогүй зүйл хоол болдоггүйI won a thousand dollars today playing roulette. Then I lost it all on a horse race. Oh well, easy come, easy go.Өнөөдөр би рулет тоглоод 1000 доллар хожсон. Харин дараа нь би бүгдийг нь морин уралдааны бооцоонд тавиад алдчихсан. Зовж байж олоогүй зүйл хоол болдоггүй гэж.

83. Every gray cloud has a silver lining- Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйRemember how upset you were last week because you didn`t get the job you wanted? Now today, you were offered a job that pays twice as much! Every gray cloud has a silver lining.Чи санаж байнуу? Өнгөрсөн долоо хоногт чи хүсэж байсан ажилдаа орж чадаагүйн улмаас их сэтгэлээр унаж байсныг. Харин өнөөдөр чамд тэрнээс 2 дахин илүү цалинтай ажлыг санал болгож байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй.

84. Every dog has its/his day- Аз хүү байвал ёоз хүүгээр цохиноI just won a thousand dollars! I guess it`s true when they say that every dog has its/his day.Би өнөөдөр 1000 доллар хожлоо. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино.

85. Familiarity breeds contempt- Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ.We were such a good friends until we started living together. I guess it`s true when they say that familiarity breeds contempt.Би хоёр жил хамт амьдрах хүртлээ маш сайн найзууд байсан. Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж мэднэ гэдэг үг үнэн бололтой.

86. Finders-keepers, losers-weepers- Хаясан хүний хальс,олсон хүний олзHey! You have my pen! I dropped it here by accident!It`s mine now. Finders-keepers, losers weepers.Хөөе, чамд миний үзэг байна. Би энд санамсаргүй унагачихсан юм.Одоо минийх болсон. Хаясан хүний хальс, олсон хүний олз.

87. Haste makes waste- Яарвал даарнаI know you want to leave early, but take your time with these calculations. Remember, Haste makes waste.Би чамайг эрт явахыг хүсч байгааг мэдэж байна. Гэхдээ энэ тооцооны хуудсаа ахиад нэг харвал яасан юм бэ? Яарвал даарна гэдэг үгийг санаж байна уу?

88. Honesty is the best policy- Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэYou`d better confess the truth to your mother. Honesty is the best policy.Чи ээждээ бүх үнэнийг нуулгүй хэлсэн дээр дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.

89. If at first you don`t succeed, try, try again- Эхлээд чи амжилтанд хүрэхгүй байсан ч хамаагүй дахин дахин амжилтанд хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэйWhat do you mean you`re ready to give up! If at first you don`t succeed, try, try again.Чиний одоо бууж өглөө гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эхлээд чи амжилтанд хүрэхгүй байсан ч хамаагүй дахин дахин хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.

90. Money is the root of all evil- Мөнгө улаан, нүд цагаанA lot of people will do anything for money even if it hurts others. I think it`s true when people say that money is the root of all evil.Маш олон хүмүүс мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй хэдийгээр тэр нь бусдыг өвтгөж байсан ч. Мөнгө улаан, нүд цагаан.

91. One good turn deserves another- аяганы хариу өдөртөөI really appreciate you helping me move yesterday. Since one good turn deserves another, i`d like to give you these free airplane tickets to Europe.Чамайг надад өчигдөр тусалсан явдалд маш их баярлалаа. Аяганы хариу өдөртөө байдаг болохоор би чамд европ руу нисэх энэ онгоцны тийзийг өгөх гэсэн юм.

92. Practice what you preach- Ам ажил 2 зөрөхYou always tell me how terrible it is for people to lie, but today you lied me! Why don`t practice what you preach!Хүмүүс худлаа ярих нь их муухай гэж чи надад дандаа хэлдэг. Харин чи надад өнөөдөр худлаа ярилаа. Ам ажил 2 чинь зөрөх юм даа.

93. Seeing is believing- Нүд үнэн, чих худалI didn`t believe you were an acrobat but seeing is believing!Би чамайг акробат эргэсэн гэхэд итгэхгүй байна. Гэхдээ нүд үнэн чих худал.

94. The early bird gets the worm- Насны багад эрдэм сурI like to get to work before anyone else. The early bird gets the worm.Би ажилдаа хүн бүхнээс түрүүлж ирэх дуртай.

95. The more the merrier- Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээрWhy don`t you join us our picnic today. The more, the merrier.Яагаад чи бидэнтэй гадаа хооллож болохгүй гэж. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр.

96. There are plenty of other fish in the sea- ганц тэрнээр дутсан биш, өөр зөндөө олон сонголт байгаа гэсэн утгыг гаргаж байгаа.He`s always mean to you. Why don`t you go find someone else? There are plenty of other fish in the sea.Тэр үргэлж чамд өөдгүй загнах юм. яагаад чи өөр хэн нэгнийг хайж болохгүй гэж? өөр зөндөө олон сонголт байгаа ш дээ.

97. There`s more than one way to skin a cat- Аливаа асуудлыг шийвэрлэх маш олон арга байдагIf you can`t resolve your problem the first time, try another way. Remember, there`s more than one way to skin a cat.Чи эхлээд өөрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол арай өөр арга замаар оролдоод үз. Аливаа асуудлыг шийдвэрлэх маш олон арга байдаг.

98. We`ll cross that bridge when we come to it- Нохой хамартаа хүрэхээр усчI`m so nervous about my singing audition. What`ll do if they ask me to sing something I don`t know?Би сонсголоороо дуулна гэхээс нэг л айгаад байна. Хэрвээ тэд миний мэдэхгүй дууг дуулуулвал би яана? Зүгээр дээ, нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр чи дажгүй дуулчихна.

99. Where there`s a will, there`s a way- Үнэхээр их хүсч байвал түүнд хүрэх арга зам байж л таарааHow will I ever get enought money to go to Hawai for the summer?Where there`s a will, there`s a way.Би зун Хавай явахад хүрэх хангалттай мөнгийг хаанаас олох вэ?Үнэхээр их хүсч байвал чи олох л байх.

100. You can`t teach an old dog new tricks- Хөгшин азарга жороо сурахгүйI`m seventy years old and i`m never going to be able to learn to use a computer. I`m afraid you can`t teach an old dog new tricks.Би одоо 70 настай. Би хэзээ ч компьютер ашиглаж сурахгүй байхаа. Ёстой нөгөө хөгшин азарга жороо сурахгүй гэдэг шиг.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>