Хиймэл оюун ухаан хөгжиж байгаатай холбоотойгоор ажлын байраа алдахаас эмээж байна

871

Хиймэл оюун ухаан хөгжиж байгаатай холбоотойгоор ажлын байраа алдахаас эмээж байна

 

Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр эрхэлж буй ажлаа алдаж магадгүй байгаагаас Оросуудын гуравны хоёр нь эмээж байгааг олон улсын “BCG” компанийн явуулсан судалгааны дүн харуулжээ.

Тус компанийн явуулсан төрийн цахим үйлчилгээг ашиглах тухай санал асуулгад 30 улсын 13 мянга гаруй хүн оролцсон байна. Санал асуулга нь төрийн цахим үйлчилгээнд нэвтрэх арга хэрэгсэл, үйлчилгээний чанарын сэтгэл ханамжийн байдал, төрийн байгууллагын үйл ажиллагаан дахь хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвийг хамарсан байна.

Боловсролын орчин үеийн тогтолцоо нь хүүхдүүдийг хөдөлмөрийн зах зээл дээр гарах өөрчлөлтөд бэлтгэхгүй байна гэж санал асуулгад оролцогчдын 32 хувь нь үзжээ. Харин хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор ажлын байраа алдаж магадгүй байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа Оросуудын гуравны хоёр нь илэрхийлсэн байна.

Түүнчлэн татвар, нийгмийн халамж, тоног төхөөрөмжийн үйчилгээний асуудалд хиймэл оюун ухаан ашиглахыг санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь дэмжжээ. Харин хууль хийгээд анагаахын салбарт хиймэл оюун ухааныг ашиглахгүй байхыг илүүд үзжээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>